Японы Хитоцубаши их сургуулийн Ахисан түвшний хуулийн сургуулийн дэд захирал профессор Ямада Ацуши болон профессор Ванг Юнхай нарыг МУИС-ийн захирал Я. Төмөрбаатар 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч уулзав. Уулзлатын эхэнд профессор Ямада Ацуши 2019 оны 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд МУИС-ийн Хууль зүйн сургууль дээр Азийн хууль зүйн их, дээд сургуулиудын захирлуудын Форумд оролцож байгаа дурдаад цаашид хоёр сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах саналтай гэдгээ илэрхийлэв.
Захирал Я.Төмөрбаатар Япон Улсдаа нэр хүнд бүхий сургуультай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн буйгаа хэлэв. Тэрээр үргэлжлүүлэн МУИС болон Японы их дээд сургууль хоорондын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгөв.
Хитоцубаши их сургууль нь хууль болон бизнесийн чиглэлээр Япондоо хамгийн шилдэг сургалт явуулдаг талаар профессор Ямада Ацуши онцлов. Уулзалтын талууд шинэ хичээлийн жил эхлэх үед хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах талаар нэгдсэн саналд хүрсэн байх талаар тохиролцлоо.
Уулзалтанд МУИС-ийн зүгээс Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал профессор Ч.Лодойравсал, ХЗС-ийн захирал профессор Ж.Эрдэнэбулган болон ХАХ-ийн дарга Ш.Мэндбаяр нар байлцлаа.
Холбоотой мэдээ