Б.Бат-Эрдэнийг Бөхийн холбоог төлөөлөх эрхгүй гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.19-нд нийтлэгдсэн

Б.Бат-Эрдэнийг Бөхийн холбоог төлөөлөх эрхгүй гэж үзжээ

Б.Бат-Эрдэнийг Бөхийн холбоог төлөөлөх эрхгүй гэж үзжээ

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Б.Бат-Эрдэнийг холбоог төлөөлөх эрхгүй гэж Захиргааны шүүхээс үзсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар “Нэхэмжлэлийг төлөөлөх эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж үзжээ. Энэхүү шийдвэр өнгөрөгч тавдугаар сарын 10-ны өдөр гарсан байна. Бөхийн холбооны маргаантай асуудлаар Б.Бат-Эрдэнэ аварга Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан юм.

МҮБХ-ны ээлжит бус “Их Эе”-ийн хуралдаан 2017 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдаж, тэргүүнээр Л.Чинбатыг албан ёсоор сонгож Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлжээ. Тиймээс УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийг Бөхийн холбоог төлөөлөх эрхгүй гэж үзсэн байна. Ямарч байгууллагыг улсын бүртгэлд бүртгэгдсэн нэр, гэрчилгээнд албан ёсоор бүртгэгдсэн хүн нь удирддаг. Тэгэхээр ОӨУБЕГ-аас Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр бүртгэж, Захиргааны хэргийн шүүхээс Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэж үзжээ. Гэхдээ энэхүү маргаантай асуудлын талаар одоогийн МҮБХ-оос ямар нэгэн тайлбарыг өгөөгүй байна.

МҮБХ-ны тэргүүнээр Б.Бат-Эрдэнэ, дэд тэргүүнээр улсын заан Ц.Магалжав, гүйцэтгэх захиралаар улсын заан Б.Сайнбаяр ажилладаг.

Холбооны маргаантай асуудлаас болж Бөхийн өргөөг түр хугацаагаар хаагаад байсан ч энэ оны эхэнд нээсэн. Уламжлал болон зохион байгуулагддаг бөхийн барилдаан сар бүр Бөхийн өргөөнд зохион байгуулагддаг болсон. Хамгийн сүүлд Бөхийн холбооноос “Алдар” спорт хороотой хамтран “Бүх цэргийн наадам”-ыг зургадугаар сарын 9-нд зохион байгуулсан. Мөн бөхчүүдийн эрүүл мэндийн асуудалд анхаарч “Грандмэд” эмнэлгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг, оношлогоог хийсэн. Энэ мэтчилэн Бөхийн холбооны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа ч холбооны Тэргүүний асуудал маргаантай хэвээр байна.

Сануулахад, Бөхийн холбооны 8-р “Их Эе” хурал 2018 оны гуравдугаар сарын 25-нд болж, хуралд суух 200 төлөөлөгчөөс 153 нь оролцсон. Уг хурлаар тус холбоог олон жил удирдсан Р.Нямдорж ажлаа өгч шинэ тэргүүнээр УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ сонгогдсон байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж