Гүн нуурт осолдсон иргэний цогцсыг гаргав

Хуучирсан мэдээ: 2019.06.19-нд нийтлэгдсэн

Гүн нуурт осолдсон иргэний цогцсыг гаргав

Гүн нуурт осолдсон иргэний цогцсыг гаргав

Үргэлжилсэн борооны улмаас гол мөрний түвшин нэмэгдэж, усанд осолдох иргэдийн тоо нэмэгдэх болсон байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн Гүн нуурын усанд Дорноговь аймгийн харъяат 36 настай  Г нь энэ сарын 17-ны өдрийн 20.50 цагт осолдсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч 21.45 цагт очиж Усчин-Аврагч, ахлах ахлагч Э.Давхарбаяр дөрвөн метрийн гүнд нэг удаагийн шумбалтаар 37 минут ажиллаж, осолдсон иргэний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн юм байна. Мөн энэ сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон голд  20-21 насны залуус усанд осолдсон харамсалтай хэргүүд гарсан юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж