Эмнэлгийн байранд химийн бодис алдагджээ. Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах “Төгс ялгуун” эмнэлгийн байранд химийн бодис алдагдсан тухай дуудлага энэ сарын 17-ны өдрийн 11.03 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа долоон аврагч, НОБГ-ын хоёр, нийт есөн алба хаагч, нэг автомашинтайгаар 13 км зам туулан 12:40 цагт очиход тус эмнэлгийн 2х4 метрийн хэмжээтэй өрөөнд 2,5 литр формалин асгарсан байсныг саармагжуулсан байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ