"Өвс" түүж бэлтгэн бусдад худалдаалсан хүнд 5 жилийн хорих ял оногдуулжээ | News.MN

"Өвс" түүж бэлтгэн бусдад худалдаалсан хүнд 5 жилийн хорих ял оногдуулжээ

"Өвс" түүж бэлтгэн бусдад худалдаалсан хүнд 5 жилийн хорих ял оногдуулжээ

"Өвс" түүж бэлтгэн бусдад худалдаалсан хүнд 5 жилийн хорих ял оногдуулжээ

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б, Э нарын 4 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Хэргийн талаар тодруулбал, Б нь 2018 оны 10 сард мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай "өвс"-ийг түүж бэлтгэсэн, орон сууцны байрандаа 3.83 грамм “шавар” гэх, 18.7 грамм “тоос” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан.

Улмаар 2019 оны 03 дугаар сард 2.41 грамм “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Э нарт худалдсан гэмт хэрэгт холбогджээ.

Дээрх хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сард хянан хэлэлцээд, шүүгдэгч Б-г мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч бэлтгэн, хадгалсан, бусдад худалдаалсан гэм буруутайд тооцож 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр, бусад 3 шүүгдэгчийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авч, хадгалсан гэм буруутайд тооцож 1-2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж