Ховд аймгийн орон нутгаа хамгаалах “Элгэн нутаг Сутай” хөдөлгөөнийхөн аймгийнхаа Булган, Алтай, Үенч, Зэрэг, Дарви сумаар явж уул уурхайн компаниудын үйл ажиллагаатай танилцаж байгаа аж. Танилцах явцад хайгуул, судалгаа, өрөмдлөг хийж байгаа ямар нэг ноцтой зүйл илрээгүй байгаа аж. Харин Хөшөөтийн нүүрсний орд газрыг ашиглаж буй “Мон эко” компани нь техник эдийн засгийн үндэслэлээ өнөөг хүртэл “Элгэн нутаг сутай” хөдөлгөөнд бүрэн гүйцэд танилцуулаагүй байгаа гэж тус хөдөлгөөний тэргүүн мэдээллээ. Харин Хөшөөтийн нүүрсний орд газраас урд хөрш рүү барьж байгаа засмал замын ажил бараг 70 хувьдаа орсон байгаа аж.
Б.Алт
Б.Алт