2020 онд Стэнфордын зуны сургуульд тэтгэлэгтэй суралцах боломжтой

Хуучирсан мэдээ: 2019.06.19-нд нийтлэгдсэн

2020 онд Стэнфордын зуны сургуульд тэтгэлэгтэй суралцах боломжтой

“Гүрэн” академи Стэнфордын коллежийн өмнөх олон улсын хүрээлэнтэй хамтарч Монголын 13-16 насны сурагчдын дунд 2020 онд Стэнфордын Их Сургуулийн кампуст 2 долоо хоногийн турш ахисан түвшний академик хөтөлбөр бүхий зуны сургалтанд нэг хүүхдийг 100 хувь, нэг хүүхдийг 50 хувь, нэг хүүхдийг 25 хувийн хөнгөлөлттэй суралцуулахаар шийдвэрлэсэн байна.

Суралцагчдыг сонгон шалгаруулахдаа суралцах ур чадвар, математик, дизайн сэтгэлгээ, шүүмж сэтгэлгээ, харилцах ур чадвар, өөрийгөө илтгэх чадвар, Англи хэл, бичих ур чадвар болон сурсан зүйлээ бусдад заах зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан сонгон шалгаруулах ажээ.

Сонгон шалгаруулалтад орох сонирхолтой сурагчид 88114081 дугаар луу холбогдох болон davaasuren@gurun.edu.mn цахим хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж