Ньюс хөтөч: Иргэдэд хууль зүйн төлбөргүй зөвлөгөө өгнө

Хуучирсан мэдээ: 2019.06.19-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Иргэдэд хууль зүйн төлбөргүй зөвлөгөө өгнө

Ньюс хөтөч: Иргэдэд хууль зүйн төлбөргүй зөвлөгөө өгнө

Өнөөдөр болох үйл явдал 

09.00

  • ШУТИС-ийн Төв номын санд “ЮНЕСКО-ийн GO-SPIN болон SAGA аргачлалыг ашиглан Монгол улсын Шинжлэх ухаан, технологи, инновацын тогтолцоог илүү хүртээмжтэй болгох, жендэрийн орчин нөхцөлийг нь сайжруулах нь” сургалт болно. Утас: 70105652
  • Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн бүх салбарт Монголын хуульчдын холбоо, НЗДТГ-аас иргэдэд хууль зүйн төлбөргүй зөвлөгөө өгнө. Утас: 70116004
  • ШУА-ийн Их чуулганы танхимд “Алтай-Улиастайн эрчим хүчний системийн үр ашгийг дээшлүүлэх арга зам, боломжууд” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 98119897
  • “Холидэй Инн” зочид буудалд "Сүрьeэгүй Ази тивийг бий болгох арга зам хайх нь" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99179899, 86885060

09.30

  • “UB Grand” зочид буудалд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно. Утас: 99065532
  • Монголын архитекторуудын эвлэлийн байранд  Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.

10.00

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

11.00

  • Спортын төв ордонд Биеийн тамир, спортын газраас “Монголын тамирчдын өдөр”-ийн талаар мэдээлнэ. Утас: 89001717
  • “Монгол ньюс” мэдээллийн төвд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Гэр бүлийн тухай хуулийн төслийн талаар мэдээлнэ.

12.00

Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд цэргийн албаны үе үеийн жагсаалын дарга, бага дарга нарын “Дурсамж уулзалт”-ын зохион байгуулагч нар тус уулзалтын талаар мэдээлнэ. Утас: 86863998

13.00

  • Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд шинээр тохижуулсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эрүүл, аюулгүй, ээлтэй орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах танхим, “Сэтгэл засал эмчилгээ, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх “АА” бүлгийн болон ганцаарчилсан уулзалт, зөвлөгөө өгөх, сэтгэлзүйн тусламж үзүүлэх тусгай өрөө”-г ашиглалтад хүлээн авна. Утас: 96646863, 99767480
  • ХСҮТ-д “Туяа эмчилгээний технологийн дэвшил-шугаман хурдасгуур” аппаратыг Монгол Улсад нэвтрүүлэх ёслол болно. Утас: 99179899, 88093342

13.30

Барилгын хөгжлийн төвд “Ази Европын бүс нутгийн ложистикийн чиг хандлага ба Монголын тээврийн салбарын гүйцэтгэх үүрэг” семинар болно. Утас: 80189929, 88010867

“ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ”-Д

11.00

“Зээлдэгчдийн холбоо”-ноос арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах боломжийн талаар мэдээлнэ.

11.30

ИЗНН-аас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж