Л.Оюун-Эрдэнэ: ”Эрэл” групп авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй | News.MN

Л.Оюун-Эрдэнэ: ”Эрэл” групп авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй

Л.Оюун-Эрдэнэ: ”Эрэл” групп авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй

Л.Оюун-Эрдэнэ: ”Эрэл” групп авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлаа авсны дараа төрийн сангууд болон Хөгжлийн банк зэрэг байгууллагуудад шалгалт хийсэн. Энэ шалгалтын дүнд хэд хэдэн компаниуд зээлийн төлөлтөө хийгээгүй, графикийн дагуу төлөлтөө хийхгүй байгаа учраас хуулийн байгууллагад хандана гэх мэдээллийг ЗГХЭГ-ын дарга өгсөн. Тухайлбал, “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг "Чингис" бондын хөрөнгөнөөс ямар ч барьцаагүй 23 сая ам.долларын зээл авсан. Ингэхдээ эхлээд 14 сая ам.долларыг, дараа нь есөн сая ам.долларын зээл авсан байна. Хамгийн гол нь Б.Эрдэнэбат уг зээлийг ямарч барьцаа хөрөнгөгүйгээр авсан хэр нь зээлийн эргэн төлөлтөө ч хийхгүй өнөөдрийг хүрчээ. Энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.


-Хөгжлийн банкнаас зээл авсан ч зээлээ эргүүлэн төлөөгүй 10 гаруй компанийн асуудлаар хуулийн байгууллагад хандана гэж та өмнө нь мэдэгдэж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Нэр бүхий 7-8 компани дээр эргэн төлөлтийн график эвдэгдсэн  асуудал байгаа. Хөтөлийн цемент, Кю Эй Си гэх мэт зээлээ огт төлөөгүй компаниуд байгаа. Тиймээс хугацааг нь сунгах эсэх эсвэл тухайн компани эргэн төлөх боломж бүрдэх эсэхийг харж, судалж байна. Заримынх нь хувьд огт төлөөгүй ч тохиолдол бий. Энэ компаниудтай холбоотой асуудлыг АТГ-т шилжүүлээд, хуулийн дагуу шалгаад явах байх.

-“Эрэл” группийн Д.Эрдэнэбат зээлийн төлөлтөө хуваарийн дагуу төлж байгаа гэдгийг өөрөө хэлээд байгаа. Гэтэл та зээлээ төлөөгүй компанийн нэг гэж хэлж байсан?

-“Эрэл” компанийн хувьд эргэн төлөлтийнх нь график эвдэгдсэн компанийн нэг бол мөн.  Гэхдээ зээлийн ерөнхий зорилго муу биш. Томоохон хэмжээний дэлхийн стандартыг оруулж ирээд блок үйлдвэрлэх, угсрах хэмжээний үйлдвэр барихаар зээл авсан. Тиймээс энэ нь стратегийн хувьд ач холбогдолтой эсэх дүгнэлт гаргаад хэрвээ ач холбогдолтой гэж үзвэл Хөгжлийн банкны зээлийг эргэн төлөх замаар төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулах асуудал яригдана. Аль эсвэл хугацааг нь сунгаад төлөлтөө хийх нь зүйтэй гэсэн хоёр хувилбар яригдаж байна. Гэхдээ шалгалтаас хойш  Засгийн газар Хөгжлийн банкны дотоод үйл ажиллагаанд шууд оролцохоо больсон. Бид Хөгжлийн банкинд ийм зээл олго, олгохгүй гэдэг шийдвэр гаргахад нөлөөлөхгүй болж байгаа. Бид зөвхөн стратегийн хувьд ач холбогдолтой үгүйг Засгийн газар тодорхойлно. Тухайн зээлийг хөгжлийн банк эргэн төлөгдөх боломжтой, боломжгүйг нь дүгнэх эрх мэдэлтэй болсон.

-Зээлээ төлөхгүй байгаа аж ахуй нэгжийн өмчийг төр аваад байх юм уу?

-Хөгжлийн банкнаас авсан зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлыг нэг тийш болгох ёстой. Үнэхээр ач холбогдолтой бол төр яагаад авч болохгүй гэж. Өнөөдөр бид 200 мянган айлын орон сууцыг зах зээлийн ханшаас 30-40 хувийн хямд орон сууцыг төр барьж болохгүй гэж. Бид стратегийн ач холбогдлыг авч үзээд, зээлийн эргэн төлөлтийн график зэргийг судалж, Хөгжлийн банктай ярилцаж байгаа шийдвэрээ гаргана.

 -Засгийн газраас тусгай сангууд, Хөгжлийн банк зэрэг газарт шалгалт хийсэн дүн гарсан байхад асуудлыг хурдан шуурхай нэг талд нь гаргах боломж байхгүй юм уу?

-Хуулийн байгууллагаас очиж асуух хэрэгтэй.

-Эрдэнэт үйлдвэр Стандарт банкинд 40 сая ам.доллар төлсөн гэсэн баримт манай талд ирсэн үү. Энэ төлбөр өөр дансанд орсон гэх мэдээлэл гараад байгаа?

-40 сая ам.долларын асуудал журмынхаа дагуу шийдэгдсэн. Одоо хохирол учруулсан хүмүүсээс буцааж авах асуудал л үүссэн. Хууль хяналтын байгууллага дээр хэрэг нь явж байгаа. Шийдэгдэх байх. 40 сая ам.доллар төлсөн баримтыг би гаргаж ирж харуулъя.

Т.ОД

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

M 2019-06-19 202.126.88.214

Baishin uildverleh kombinatin huuchin bairand ongots zasvar hiigeed heden tonog tohooromj suuriluulsan. Ene n avsan zeeliin 10 huvid ch hurehgui. Arig bank gd huuhdiin biznes orogjood zeel ogood baigaag anzaarsan uu ta nar. Getel maniusiigaa tsalingin zeel heterhed yaj shuurhai ajildag bilee huulinhan. Iim l novshiin orond amidarch bn da.

Avatar

зочин 2019-06-19 150.129.140.61

барьцаагүй зээл !!! 9 сая доллар!!! банк нь банк биш хувийн тоглоом нь юм байлгүй дээ!!!

Avatar

zochin 2019-06-19 165.228.37.246

ene Oyunerdene julk ajil yum hiih gej zutgej bgaa hunii orolohoo boliul yasan yum boloo

Avatar

oyunerdenee 2019-06-19 66.181.191.24

chinii yariad bga tur tiim uhaalag uu. Tur huviin hevshiliin gart n gav huld duruu bolokhoo bolio. Zeel tuluugyu tokhioldold tur umchiig zardag biz de. barizaalakh umchgyu zeel gej yu bdgiin.blaa gekhed naadakh chin ahiad luivar l bn.

Avatar

Зочин 2019-06-19 150.129.140.115

Орангутан царайтай шүү

Avatar

Зочин 2019-06-19 94.214.181.162

JUN BARITSAA.ENE ATS ER NI HAASHAA GEECHIIN GUDRAGA WE.MONGOL ULSIIG SOHRUULEH HUN ENE L BNA.

Avatar

+-*/ 2019-06-19 49.0.212.97

Жастын Батхүү чинь МАН-ын том гарын наймаачин хүн, тэгэхээр хөрөнгийг нь хурааж авч дачах уу, шүүхдээд хойшлогдоод хэдэн жил дамнаад хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах хууль гаргаснаа мэдэж байгаа тул наад чинь зүгээр л Оюун-Эрдэнийн 20 оны сонгуулийн шоу шүү, итгэж гэнэдэв дээ манайхаан.

Avatar

Зочин 2019-06-19 202.179.31.242

Бас 1 Харвардын коммунист. Бүр дүрдээ итгэжээ энэ.

Avatar

Баяр 2019-06-19 202.179.8.210

Улсын үйлдвэрийн газар гэдэг бол цэвэр хулгайч нарын хөрөнгө мөнгө завших эзэнгүй байгуулага гэж хэлэхэд буруудахгүй. Бид мэдэхгүй болохоос Олон улсын валютын сан, Соросын сан, Америкийн федеральный банк тэр битгий хэл доллар хэвлээд байдаг газар хүртэл хувийн хувь хүний өмч гээд бодохоор төрд ямар ч өмч байгаад хэрэггүй. Зөвхөн арми цагдаа гэсэн цөөхөн байгууллага байхад болно. Гэсэн ч армиасаа америкийн генералууд хөрөнгө шамшигдуулж байгаад баригддаг юм билээ.

Avatar

зөв 2019-06-19 49.0.212.97

Эрэл чинь дотроо олон компанитай биз дээ, бүр Эрэл Хурд хамтлаг, Эрэл Сумьяабазар бөх гэж байдаг даа, ха ха ха ха ха…

Avatar

иргэн 2019-06-19 202.179.27.176

юу гэж Төлөх вэ дээ Төлөх чадалтай байсан ч төлөхгүй шүү дээ Учир нь Төр засаг УИХ Цагдаа Хууль Шүүхийнхэн Төрийн албан тушаалтан Баян чинээлэг Нөхдүүдэд зориулсан Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн Тогтоол шийдвэрээр ямар ч Гэмт хэргийг нь хэрэгсэхгүй болгож байгаа юм чинь дээ Тийм болоод л Төлөхгүй гүрийч байгаа ш дээ

Avatar

Зочин 2019-06-19 119.40.103.6

Барьцаагүй зээл гэж байдаг л юм байна. Үүний цаана юу байгаа вэ???????

Avatar

Зочин 2019-06-19 202.21.124.129

Улс авах гэдэг чинь ойлгомжгүй байна. Нэг бод социализм нэг бол бөөн шахааны үйлдвэрүүд бий болох уу даргыг нь улсаас тавиад л

Avatar

Зочин 2019-06-19 119.40.103.6

Оюун-Эрдэнэд амжилт хүсье. Ингэж л Элбэгдоржийн үед эдийн засаг, шүүх, хяналтын салбарт хийсэн булхайг илрүүлж засч авахгүй бол монгол орон хэзээд ч хөгжихгүй, улам л ядуурна. Олон улсын аудитын байгууллагаас банкуудад шалгалт хийхэд юу элрэх бол. Энэ хар тамхины сүлжээнээс орсон мөнгө хаана байна. Монгол жинхэнэ МАФИ ажиллаж байгаа шүү.

Avatar

Erka 2019-06-19 108.61.185.220

Хүрэлсүхээс шахаад ч тос байтугай ус ч гарахгүй. Харанхуй бүдүүлэг, боловсролгүй, нахал, өөрөө залуугаасаа нам дагаж дарга нарын б**с долоож явсан ийм л хүн. Дээр нь шударга ёс яриад байхын үнэхээр ичмээр. Хадгаламж банкны 14.0 тэрбум төгрөг, өчнөөн үнэтэй машин, хаус, эдлэн газартай. Ямар ч бизнесгүй хүн яаж ингэж баяжив!! Тоосго ч өрж үзээгүй этгээд. Ийм л бүтэхгүй мэргэжлийн хулгайч гэхээр хүн өнөөдөр Ерөнхий сайд хийж байна даа.

Avatar

Нараа 2019-06-19 59.153.85.65

Барьцаагүй ийм их зээлийг авилгаар зохицуулж авсан байж таарна, 60 тэрбумаар ашиг гарахгүй хуучны балгас улс руу шахаж чадахаа Эрдэнэбат даанч сайн мэдэлгүй дээ

Avatar

Зочин 2019-06-19 202.21.108.172

ОюунЭрдэнийн энэ хийгээд байгаа ажлыг Монгол банк шалгаад ,засгийн газартаа мэдээлээд хариуцлага тооцоод явах ёстой ажил биз дээ. Оюун Эрдэнэ шалгаагүй бол банкныханы дуйвар булхай илрэхгүй нь ээ.

Avatar

Зочин 2019-06-19 173.239.198.138

ene khulgaich ereliin erdenebatad khudaldagdchij

Avatar

Зочин 2019-06-19 64.119.18.237

харваас нэг л итгэл төрөхгүй сонин залуу

Avatar

Zochin 2019-06-19 66.181.170.73

Nydii n\’ khardaa. Shal khudlaa bgaa bz. Khyn nydneesee andashgyi. KKK

Avatar

хубда 2019-06-19 202.21.108.189

Эрэлийн үйлдвэр төсөл хэрэгжидэгээрээ хэрэгжинэ биз дээ юуун төрийн мэдэлд авна бээ юм хийж байгаа бол хугацааг нь сунгаад өгч болдоггүймуу

Avatar

Зочин 2019-06-19 64.119.25.252

mundag zaluu shuu mongo huuleltiig anhaaraarai arai dendlee iim coohon hund yasan ondor huu be ene bol cever moljlog gent hereg mongo zeelsnii toloo hohirdog shem denduu yumaa baga eh uusvereer toriin bankaa chadvahjuulj bolondoo zarim salbar choloot baih albagui uul uurhai bank arhi tamhi tor bayn bol uls bayn mongo huulegchdiig toros zailuul

Avatar

Зочин 2019-06-19 49.0.191.250

Эрэл ххк чинь Байшин үйлдвэрлэхийг бүтэнээр нь авчихсан, Банктай даатгалтай, бас оёдол сүлжмэлийн үйлдвэртэй олон охин компанитай групп шүүдээ. Зээлээ барцаагүй авсан болохоор төлсөн ч яахав төлөхгүй байсан ч яадаг юм гэж бодож бгаа байх шүү.Блокны үйлдвэр гэсэн нэг ашиггүй хэсэгээ улсад шахаад , улс түүгээр нь хохирох болуузай.Эрэлийн Эрдэнэбат зальтай зайтай шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж