АНУ Украины зэвсэгт хүчинд 250 сая ам.долларын тусламж үзүүлнэ | News.MN

АНУ Украины зэвсэгт хүчинд 250 сая ам.долларын тусламж үзүүлнэ

АНУ Украины зэвсэгт хүчинд 250 сая ам.долларын тусламж үзүүлнэ

АНУ Украины зэвсэгт хүчинд 250 сая ам.долларын тусламж үзүүлнэ

-Украин одоо ч анхаарлын төвд байгаа-

АНУ бол дэлхий нийтийн  ашиг сонирхол болон хариуцлагыг зэрэг авч явдаг гол хүчин. АНУ өөрийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд тэдгээрийг бүрдүүлэгч жижиг хүчин зүйлүүдээ хэрэгтэй үед нь хамгаалах ёстой болно. Тус улсыг дэлхийн улс болгож буй амин чухал гурван бүс нь Европ, Ойрх Дорнод, Энэтхэг-Номхон далайн бүс юм. Эдгээр бүс нутгуудын энх тайван, аюулгүй байдал бол АНУ-ын ашиг сонирхлыг хамгаалагч хүчин зүйл. Тиймдээ ч дээрх бүс нутгуудын аюулгүй байдлыг хамгаалах, энх тайвныг бэхжүүлэх нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын бодлогод хүчтэй тусгагдсан байдаг. Үүнд Украины ирээдүй, аюулгүй байдал ч мөн чухал нөлөөтэй.

Дэлхий нийтийг захирах гэсэн маш хүчтэй өрсөлдөөнтэй энэ цаг үед АНУ өөрийн хүч чадлаа хэвээр авч үлдэхийн тулд “жижиг хүчин зүйлсээ хамгаалах” нь урьд урьдынхаасаа чухал асуудал болж байна.  Атлантын далайн бүсийн болон Баруун Европын улс орнууд АНУ-ын хувьд чухал болох нь  доорх гурван шалтгаантай.

Нэгдүгээрт, газарзүйн асуудал: Геополитикийн асуудлыг үл хөдлөх хөрөнгө гэж зүйрлэе. Тэгвэл үл хөдлөх хөрөнгийн хувьд гол хүчин зүйл нь байрлал байдагтай адил юм. Том гүрнүүдийн хувьд жижиг улсуудыг ашиглахдаа газар нутгийнх нь хэмжээг бус байрлалыг нь харж түншлэх эсэхээ сонгодог. Тиймээс л АНУ илүү хүчирхэг хэвээр үлдэхийн тулд газар зүйн байрлалын хувьд ашигтай улс орнуудыг НАТО-д элсүүлэхээр хүчин чармайлт гаргасаар байгаа.

Хоёрдугаарт, эрх чөлөөний асуудал: Ижил хүсэл эрмэлзэлтэй улс орнууд сайн түнш болж чаддаг. НАТО-ын гишүүн улсуудын нэг ижил тал нь бүгд эрх чөлөөг эрхэмлэгч улсууд. Тиймээс л тус байгууллага гишүүдийнхээ ижил хүсэл эрмэлзэл дээр үндэслэн оршин тогтнож байгаа. НАТО-д элсэхийг хүсч буй орнуудыг нийтлэг шинж нь ч мөн эрх чөлөөг хүсэмжилсэн улсууд байгаа юм.

Гуравдугаарт, дэмжлэгийн асуудал:  Хэдий  жижиг улсууд ч бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, эдийн засгийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулдаг байх хэрэгтэй. Эрх чөлөөт, аюулгүй, цэцэглэн хөгжих боломжтой Украин улс нь энэхүү гурван шаардлагыг бүрэн хангах бөгөөд АНУ-д ашигтай. Харин эсрэгээрээ нуран унаж, балран доройтож буй Украин улс АНУ-д хэрэггүй. Иймийн учир АНУ өөрийн эрх ашгаа хамгаалахын тулд Украиныг чирээд урагшлахаас өөр замгүй.

-АНУ Украины зэвсэгт хүчинд 250 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болов-

АНУ-ын Батлан хамгаалахын яам буюу Пентагон мягмар гаригт /2019.06.18/ Украины зэвсэгт хүчний салбарыг бэхжүүлэхийн тулд 250 сая ам.доллартай тэнцэхүйц тусламж үзүүлэхээ мэдэгдэв. Энэ хүрээнд  Украины тэнгисийн цэргүүдийг тусгай сургалтад хамруулах, тус улсын зэвсэгт хүчний салбарт сүүлийн үеийн зэсвэг техникүүдийг хандивлах юм байна.

“АНУ нь эрх чөлөөт, ардчилсан Украиныг дэмжсээр байх ба тус улсын аюулгүй, тогтвортой байдлыг хангахын тулд хүчин чармайлтаа зогсоохгүй. Украин улсыг газар нутгаа бүрэн бүтнээр нь авч үлдэхэд нь бидний тусламж тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна” хэмээн Пентагоны төлөөлөгч, хурандаа Карла Глейсон хэлжээ.

Тоон мэдээллээс харвал ОХУ 2014 онд Крымыг өөртөө нэгтгэснээр хойш АНУ Донбасст энх тайван тогтооход нийт 1,5 тэрбум ам.долларын тусламж үзүүлээд байгаа аж. АНУ-ын тусламжууд болон Украиныг дэмжиж буй дэмжлэгүүд нь тус улсыг НАТО-д элсүүлэх үндэс суурийг бэлдэж буй явдал хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна.

-ОХУ бол Баруун Европын энх тайван, аюулгүй байдлын хамгийн том заналхийлэл-

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хорон, аюултай бодлогыг саармагцуулахад Украин болон Атлантын далайн бүсийн орнуудын үүрэг чухал нөлөөтэй. Орос улс 2014 онд Крымыг эзэлснээс хойш тус бүсэд одоо ч үймээн самуунтай хэвээр байгаа ба олон мянган Украинчууд түгшүүртэй амьдарч байна. Мөн ОХУ Украины дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож,  авлигалыг цэцэглүүлж байгаа. Шашнаар дамжуулан буруу ташаа мэдээлэл тарааж, хутган үймүүлж, ард иргэдийг нь хооронд талцуулахыг хичээж байгаа. Оросын эдийн засгийн болон зэр зэвсгийн дэмжлэгээр тус улсад хэд хэдэн салан тусгаарласан жижиг улсууд үүсээд байна. ОХУ энэхүү бусармаг үйлдлээ хэзээ зогсоох нь огт тодорхой биш байгаа. Тийм учраас АНУ болон олон улсын хамтын нийгэмлэгийн тусламжгүйгээр Украин улс цаашид оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй болно.

Эх сурвалж:Heritage.org

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

би 2019-06-19 202.21.108.20

ану украйниг сайхан самарч бнаа. оху крым хар тэнгисийг хяналтандаа авах чадалтай авсан цаашид ч улам нэмж авах болно. украйн иракийн араас ѳѳрсдѳѳ орсон. ирак одоо ямар болсоныг мэдэхүү америкууд эзлэн түрэмгийлэгч болсон бга ш д. иракчууд одоо бүх нийтээрээ ану эсрэг боссон. украйн яг ийм болсоон.

Avatar

Зочин 2019-06-19 146.115.163.21

Heden indianuudaa hyadsan barisan esvel hoorondoo huluu jiiltsej baildsaniig es tootsvol yag alban yosoor amerik tiv deer hil zalgaa gadnii ulstai tsor gants daitsan bdiin bn. Haa bsan 1846 ond mexico-toi hiisen dain. Busad n dan hiliin chanadad uur tiv uls orond. Lag sonin tee. Uls orniig hagalaad dundaas n ashig gargahdaaa unnn garguun yumaa ed nar neerree.

Avatar

+-*/ 2019-06-19 49.0.212.97

Бага байна, тэрбумын хөрөнгө оруул

Avatar

zochin 2019-06-19 49.0.212.97

Зүйтэй, баярлалаа

Avatar

хаха 2019-06-19 66.181.161.68

энэ чинь орчуулга байнашдээ. тэрнээс энэ орчуулагч ѳѳрѳѳ нйитлэл бичээгүй нь тодорхойшдэ үхэрнзүд минэээ

Avatar

Зочин 2019-06-19 202.131.245.243

Эх сурвалжаа өмнө нь тавиагүй л байсан биз дээ, чи? Яг хулгайч нохой шиг.

Avatar

Зочин 2019-06-19 66.181.161.68

би эх сурвалж тавьсан үгүй нь мэдсэнгүй ээ хѳ

Avatar

Зочин 2019-06-19 124.158.109.140

Америк ах өөр дээрээ буух оросын пуужингийн тоог цөөрүүлэх аргаа олж байна.

Avatar

Зочин 2019-06-19 202.131.245.243

Тэгээд цөөрөх үү? ккккккккк Чи ямар хөөрөхн юм бичдэг юм бэ? гах гах гах гах гах

Avatar

Зочин 2019-06-19 202.131.245.243

Тэгвэл ОХУ-ын зүгээс Донецк болон Луганскийн БНУ-д з****г нийлүүлэх эрхтэй боллоо гэсэн үг. Харьков, Оддесс мужуудын партизануудад мөн адил.

Avatar

onom 2019-06-19 59.153.114.171

Та нарт хэн мөнгө төлдөг юм бэ. ингэж алалцаж байх нь ямар ашигтай байдаг вэ. сонин санагдаад.

Avatar

Зочин 2019-06-19 202.131.245.243

Украйн улс, украйн үндэстэн, украйн хэл соёл гэж байгаагүй, байхгүй, хойшид ч байх боломжгүй болсон. Манайхаар бол орос захчингууд. Оросоор о\’крайнье, монголоор хязгаар, польшоор украина гэсэн үг. Беларусь гэдэгтэй л адил оросууд юм.

Avatar

Зочин 2019-06-19 66.181.161.68

Гадаадын сайтад гарсан мэдээг л орчуулж хүргэж байгаа ш дээээ эд нар чинь үхэрнүүдээ сонирхож унших нэг нь бас байна. тэрнээс энэ сайт ѳѳрсдѳѳ зохиогоод бичээгүй нь тодорхой ш дээ. дэлхийн мэдээ гэсэн байгаа биз үхэрүүдээ.

Avatar

Зочин 2019-06-19 202.131.245.243

Судалгаа муутай маш муу нийтлэл байна. Бараг захиалгын гэмээр суртал ухуулгын шинжтэй нийтлэл байна.

Avatar

Зочин 2019-06-19 223.39.150.44

ТОМЧУУДЫН ХЭРЭГТ ГОШУУ ДҮРЖ НЭЭХ ЮМ МЭДДЭГ ЮМ ШИГ, АМАН САЛИА НЬ Ч АРИЛААГҮЙ БАЙЖ ТОМ ТОМ БА-АХ ДУРТАЙ ЭНЭ ҮХЭР МОНГОЛЧУУД ОРЧИН ҮЕИЙН ГАНЦ Ч БАЙЛДААНЫ ХЭРЭГСЭЛГҮЙ, ИХЭНХ ЗАЛУУЧУУД НЬ ЦЭРЭГТ ЯВЖ ҮЗЭЭГҮЙ БАЙЖ Л ЦЭРЭГ ДАЙН ЯРИХ ДУРТАЙ ҮМБҮҮНҮҮД ШҮҮ НЭЭРЭЭ. ӨӨРСДӨӨ ӨЛӨН ӨТНҮҮД БАЙЖ ТОМ ТОМ УЛС ГҮРНҮҮДИЙГ МУУЛЖ ШҮҮМЖИЛДЭГ ӨЛӨН ЗАНГАА ХЭЗЭЭ ХАЯНАА МОНГОЛЧУУД

Avatar

Зочин 2019-06-19 202.131.245.243

Генинд нь бас юм байна аа, байна. кккккккккккк

Avatar

Зочин 2019-06-19 66.181.161.121

baishdee \n\nhttps://www.heritage.org/global-politics/report/next-steps-us-ukraine-bilateral-relations-forging-ahead

Avatar

Зочин 2019-06-19 202.131.245.243

Heritage.org-д ийм мэдээ алга.

Avatar

Зочин 2019-06-19 66.181.161.121

ер нь бол АНУ Украиныг ашиглаж бгаа. ОХУ бол угаасаа эзлэн түрэмгийлэгч

Avatar

Зочин 2019-06-19 27.147.204.179

Cartoon Network News (CNN), Bluffing Bullshiting News (BBC) uzej ternees orchuulj tabiad baibal iim l medee garch irnee. Yankuud odo delhii erh ashigiig hamgaalj bgaa yu.

Avatar

Зочин 2019-06-19 202.131.245.243

Орос улс 2014 онд Крымыг эзэлснээс хойш тус бүсэд одоо ч үймээн самуунтай хэвээр байгаа ба олон мянган Украинчууд түгшүүртэй амьдарч байна гэж Н.Амгалантуул бичжээ. Ха ха ха ха ха ха ха Ааааааааааааааа ха ха ха ха хаха ха ха Чи Крымд очиж үзсэн юм уу?

Avatar

Зочин 2019-06-19 202.131.245.243

Н.Амгалантуул хаанаас ийм хачин юм орчуулж тавиа вэ? Укр нацист бандерууд л нэг ийм бичээд байдаг даа.

Avatar

Янк новшнууд 2019-06-19 66.181.180.188

Сайн дураар дэлхийн харгис цагдаагийн үүрэг гүйцэтгэх болсон америкчууд өөрийн нутаг дэвсгэрт огт дайтдаггүй. Харин бусад улсуудыг дотроос нь задалж хагалж, бусдын нутагт дайн дэгдээх замаар ашиг хонжоо олдог. Хамгийн ардчилалгүй, хамгийн дайнч, тшрэмгий улс бол янкууд! Манай зарим тэнэгүүд хий дагаж далдганах нь сүү долоосон гөлөг шиг өрөвдөлтэй !

Avatar

Зочин 2019-06-19 64.119.16.18

Америкийн ганц бодлого бол хүний нутагт дайн байлдаан өд үүлэн зэр зэвсгээ турших зэвсгийн арилжаа наймаа хийх нь олны өмнө илт харагддаг.

Avatar

Зочин 2019-06-19 66.181.161.121

муусайн иванууд

Avatar

Зочин 2019-06-19 202.131.245.243

Муу хятад тэмбүү

Avatar

Зочин 2019-06-19 202.131.245.243

АНУ бол дэлхий нийтийн ашиг сонирхол болон хариуцлагыг зэрэг авч явдаг гол хүчин гэж Н.Амгалантуул бичжээ. Ха ха ха ха ха ха ха Ааааааааааааааа ха ха ха ха хаха ха ха

Avatar

Зочин 2019-06-19 124.158.109.140

Эргэцүүлэн бодох сэхээ энэ сэтгүүлчид даан ч алга даа. Яаж насыг барна даа…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж