"Нойлоо нээе" аянд нэгдээрэй | News.MN

"Нойлоо нээе" аянд нэгдээрэй

"Нойлоо нээе" аянд нэгдээрэй

Нойлоо нээе-н зураг.

Айл өрхийн ариун цэврийн өрөө хэр цэвэрхэн байгаагаас тухайн айлын өнгө төрх тодорхойлогддог гэдэг. Үүнтэй агаар нэг улс орны нийтийн бие засах газрын хүртээмж болоод ариун цэвэр нэн чухал үзүүлэлт. Үүнээс гадна жил бүр Монгол Улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэж байгаа ч үйлчилгээ “тэг” заасан хэвээр буй. Жуулчид хөдөө аялахад боловсон бие засах газар огт байдаггүй гэлцдэг.

Орон нутаг гэлтгүй, Улаанбаатар хотод ч бие засах газрын асуудал хүндхэн байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Нийслэлийн эрүүл мэндийн газар/НЭМГ/-аас “Нойлоо нээе” аяныг санаачилж, нэг сарын хугацаатай хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлжээ.  Аяны зорилго нь албан байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвүүд, үйлчилгээний байгууллагууд иргэдээс нойлын төлбөр хураамж авалгүйгээр зөв боловсон үйлчилгээ үзүүлж, хотын соёлыг төлөвшүүлэхэд чиглэж байна.


Дээрх асуудлаар бид тус аяныг санаачлагч,  НЭМГ-ын Удирдлага төлөвлөлтийн албаны дарга Б.Одгэрэлээс тодрууллаа.

– “Нойлоо нээе” аяныг санаачлах болсон шалтгаан юу байв. Энэхүү аяны ач холбогдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бид бие биендээ "Гудамжинд бие засахаа боль" гэдэг шаардлага тавьдаг ч тэр хүнийг хаана бие засахыг зааж өгдөггүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, гудамжинд бие засч буй хүмүүсийг шүүмжлэхээс илүүтэй хаана бие засахыг нь заагаад, нойль нь мөн хүртээмжтэй байх  юм бол илүү үр дүнтэй байх. Улаанбаатар хотод нойл хаалттай байхад гудамжид бие засахаас өөр сонголтгүй. Энэ байдлыг өөрчлөхийн тулд албан байгууллагууд нойлоо нээлттэй байлгах юм бол дорвитой үр дүн гарах юм.

Тэр дундаа эрүүл мэндийн байгууллагууд жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, хүүхдүүдэд ариун цэврийн өрөөгөө нээлттэй ашиглуулах ёстой. Түрийвчээ мартаад гараад ирсэн хүн хаана яаж бие засах нь ойлгомжгүй байгаа. Би өмнө нь үйлчилгээний байгууллага эрхэлж байх хугацаандаа нойлын асуудлыг анх олж харсан. Тэгээд салбартаа нэг удаа шүгэл үлээгээд үзье хэмээн шийдээд энэхүү аяныг санаачилсан. Харин НЭМГ-аас энэхүү аяныг дэмжиж, зохион байгуулж буй юм.

-Энэхүү аянд иргэдийн оролцоо нэлээд чухал байх. Албан байгууллагууд хэрхэн хүлээж авч байна вэ?

– “Нойлоо нээе” аян бол нийгмийн оролцоонд түшиглэсэн сайн дурын арга хэмжээ. Энэхүү аяныг залуус тэр дундаа анагаахын оюутан залуус илүүтэй дэмжиж байгаа. Тэр дундаа Монголын анагаахын оюутны их дээд сургуулийн холбоод нэгдэж бидэнтэй хамтран ажиллаж байна. Бид эхлээд үйлчилгээний байгууллагад аянаа танилцуулж, нэгдэхийг уриалсан. Маш олон хүмүүс дэмжиж байсан ч эргээд нэг шаардлага тавьж эхэлсэн. Юу гэхээр бид нойлоо нээчихлээ одоо зөв боловсон үйлчлүүлэхийг уриалж өгөөч ээ гэж байсан. Аянд нэгдсэн байгууллагууд “нойлоо нээе” стикерийг “тат, түлх” гэсэн бичгийн оронд байрлуулсан. Нойлоо нээчихсэн байгууллагад ороход таныг зөв боловсон үйлчлүүлэхэд уриалсан стикер угтах юм.

-Нийслэлд нойлын асуудал хүндрэлтэй байдаг шүү дээ. Тэр дундаа гадаа гудамж талбайд бие засах нь түгээмэл ажиглагддаг. Энэхүү аянд үйлчилгээний байгууллагууд идэвхтэй оролцсоноор энэ байдлыг өөрчлөх болов уу?

-Үйлчилгээний байгууллагууд энэхүү аянд илүү их оролцоосой гэж хүсч байна. Хамгийн чухал нь бидний аяны зорилго нь иргэдийг гудамж талбайд бие засахыг нь болиулах, хотын соёлыг төлөвшүүлэхэд чиглэж байна. Олон байгууллага нойлоо нээж чадах юм бол гудамжинд бие засах тохиолдол байхгүй болох байх гэж би харж байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлд 142 өрхийн эмнэлэг байдаг. Тэдгээрийн 80 орчим нь санаачилгаараа энэхүү аянд нэгдсэн. Түүнчлэн үсчин, цайны газар, банк зэрэг 70 орчим албан байгууллагууд энэхүү аянд сайн дураараа нэгдэж, зөв төлөвшлийг түгээж байна. Мөн аялал жуулчлалын улирал эхэлж байна. Үүнтэй холбогдуулан үйлчилгээний байгууллага, жуулчны баазууд энэхүү аянд нэгдэж, илүү оролцоотой байх хэрэгтэй л дээ. Долдугаар сард төвийн гудамж жуулчдаар дүүрдэг шүү дээ. Хотын төвийн байгууллагууд нойлын асуудал арай гайгүй гэж харж байгаа ч тийм хангалттай биш байдаг нь ажиглагддаг.

-Ярилцсанд баярлалаа.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Uhamsar 2019-06-19 66.181.181.176

Хөдөө зам дагуу газрууд үйлчилгээ үзүүлдэг.газрууд.оо нээмээр байна. . 00 bsaar baij oruulahku geed tom guzee gargachaad bj bdg manaachuud bna. . . Naa haviara baaj shee geed, , , ylanguya terelj.n guuren deer bg terelj geh bguullaga bna. . . Harin ch hun ihzorchdog gazraa sain olon oo toi boloh yostoi btal. . .

Avatar

а 2019-06-19 64.119.21.236

дэмжиж байна

Avatar

Галсан 2019-06-19 64.119.19.214

Хот, хөдөөгийн ШТС-уудыг нийтийн боловсон жорлонтой байх стандарттай болгоё. Чанаргүй шатахуунд нэмэлт бодис холиод үнийг өсгөж олныг шулж буй шатахуун импортлогч компаниудыг шахаж дээрх тандарт мөрдөхгүй бол эрхийг нь хасах хүртэл арга авах эрх засагт байхгүй гэж үү.

Avatar

Ganaa 2019-06-19 91.235.227.84

Vilchilgeenii gazar bvr noiltoi bh estoi.Gehdee vilchlvvlegchtei l neelttei bh estoi.Ter tusmaa hoolny gazruud noilgvi bj bolohgvi

Avatar

ЧД иргэн 2019-06-19 202.179.25.127

Энэ аяны хоёрдугаар шатанд "айлын нойлыг нээх" уриан дор зохион байгуулвал дуртай айлдаа орж бие засаад гараад явдаг болбол мөн гоёо….

Avatar

Зочин 2019-06-19 124.158.109.140

Энэ маш зөв, маш хэрэгтэй, хэн бүхэнд хүртээлтэй сайн ажил болж байна. Банкнууд өөрсдийгөө "онцгой бүс" гээд жорлонгоо хаадаг, ажичид нь түлхүүр барьж, олон нийтийг илт басатжилсан байдалтай ганхалзаж, түлхүүдэн орж, түлхүүрдэн хаагаад, бөөн ажил амжуулсан янзай гарч ирээд, хаалгаа цоожлоно… Ийм дүр зураг бүх газарт бий. Аргагүйн эрхэнд эмнэлэг оруулах боловч 100-аас дэш төгрөг авна. Зун болохоор халуун усаа арав хорь, гуч хоногоор хаана. Ийм байж 1 саы жуулчин авна гэж донгосно.

Avatar

Зочин 2019-06-19 150.129.140.115

Төрийн банк мөн үү?

Avatar

энхээ 2019-06-19 70.69.224.160

Гадаад орнуудад банкууд нь бие засах газраар үйлчилдэггүй. Гэхдээ гараад ойролцоо ямарч үйлчилгээний газар нь бие засах газраа хүмүүст нээлттэй үйлчилдэг. Үнэгүй, О цаас тавиастай, цэвэрхэн.

Avatar

ИРГЭН 2019-06-19 202.9.42.22

МАШ ЗӨВ САНАА БАНЙА. ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ДУЛААНЫ III ЦАХИЛГААН СТАНЦЫН ДЭРГЭД БАРИГДСАН НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗАР БАРИГДААД 2-3 ЖИЛ БОЛСОН ГАНЦ Ч УДАА НЭЭЖ АЖИЛЛУУЛЖ БАЙСАНГҮЙ. АВТОБУСНЫ ЭЦСИЙН ЗОГСООЛ УЧИР ЖОЛООЧ ЗОРЧИГЧИД ОЙР ОРЧМЫН ХАШАА БАЙШИНРУУ БИЕ ЗАСАЖ БАЙНА. ҮҮНИЙГ ШИЙДМЭЭР БАЙНА.

Avatar

Зочин 2019-06-19 202.179.25.234

Байгууллага, иргэдийн өмчийг нээ, хаа гэх ч яахав нэг хэрэг, Засаг захиргаа гэж байгаа бол нийтийн бие засах газруудыг тусгайлан байгуулж иргэддээ үйлчлэх хэрэгтэйг илүү бодмоор юм

Avatar

энхээ 2019-06-19 70.69.224.160

Бүх үйлчилгээний газар иргэдэд бие засах газраараа үйлчилгээ аваагүй байсан ч үйлчилдэг байх ёстой гэж бодож байна. Нийтийн бие засах газар гэж илүү зардал гаргаж байхаар. Бүх үйлчилгээний газар бие засах газартай, иргэдэд үнэгүй үйлчилдэг журам гаргаж мөрдүүлж байх ёстой гэж бодож байна. Банкнаас бусад газар бие засах газраараа үйлчилж байх мөн О цаастай байх ёстой г.м. Энэ бол тухайн орны , хотын соёлын нэг илрэл.

Avatar

Зочин 2019-06-19 64.119.21.160

Manaihan 00 -d unen zavaan uilchluuldeg.Daraa daraachiin hun bie zasah talaar er uhamsarldaggui

Avatar

ЭНХЭЭ 2019-06-19 70.69.224.160

Санамж хадах, анхааруулга бичих зэрэг боловсон үйлчлүүлэхэд иргэдийг сургах хэрэгтэй.

Avatar

туяа 2019-06-19 70.69.224.160

Дэлхийн хөгжилтэй ямарч оронд Банк бие засах газраар үйлчилдэггүй ганц байгууллага нь байдаг.

Avatar

mundag 2019-06-19 202.126.88.53

Noilyn asuudlyg bi anh olj harsn genee wowlda

Avatar

Зочин 2019-06-19 202.21.100.202

маш зөв санал байнаа, дэмжиж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж