3х3 ДАШТ: Монголын сагсчид ОХУ-ын багийг хожив

Хуучирсан мэдээ: 2019.06.19-нд нийтлэгдсэн

3х3 ДАШТ: Монголын сагсчид ОХУ-ын багийг хожив

3х3 ДАШТ: Монголын сагсчид ОХУ-ын багийг хожив

3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн ДАШТ өчигдөр Голландын Амстердам хотод эхэллээ. Энэхүү тэмцээн энэ сарын 23-ыг хүртэл үргэлжлэх бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын шигшээ баг өрсөлдөж байна.

Уг тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй баг оролцож байна. Өчигдөр хэсгийн эхний тоглолтууд болж, эрэгтэй баг ОХУ-ын багийг  14:12-аар хожсон бол эмэгтэйчүүд Ираны багт нэг оноогоор /19:18/ дийлдлээ. Манай эрчүүд хоёр жил дараалан ДАШТ-д ОХУ-ын шигшээ багийг хожиж байна. Харин анх удаа ДАШТ-д өрсөлдөж байгаа эмэгтэй баг Ираны багтай тэнцүүхэн тоглолтыг үзүүлж, тоглолтын төгсгөлд нэг оноогоор хожигдлоо. Өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтууд болж, хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорно.

Монголын эрэгтэй баг”В” хэсэгт ОХУ, Украйн, Эстон, Пуэрто-Рикотай таарсан бол эмэгтэй баг “С” хэсэгт Румын, Иран, Чех, Испаний багуудтай багтсан.

Өчигдөр болсон хэсгийн эхний тоглолтууд эрчүүд хойд хөршийг хожиж, эхний хожлоо авсан бол эмэгтэй баг Иранд дийлдлээ.

ХЭСГИЙН ДҮН:

  • Монгол 14:12 ОХУ
  • Монгол 18:19 Иран /эмэгтэй/
  • Монгол  – Эстони
  • Монгол – Румын /эмэгтэй/

Эрэгтэй:

  • A хэсэг: Серб, АНУ, Голланд, Турк, БНСУ
  • B хэсэг: ОХУ, Монгол, Украин, Эстон, Пуэрто Рико
  • C хэсэг: Словен, БНХАУ, Литва, Катар, Франц
  • D хэсэг: Япон, Латви, Бразил, Польш, Австрали

Эмэгтэй:

  • A хэсэг: БНХАУ, Голланд, Унгар, Латви, Туркменистан
  • B хэсэг: Франц, Япон, Швейцарь, Австрали, Андорра
  • C хэсэг: Монгол, Румын, Иран, Чех, Испани
  • D хэсэг: ОХУ, Украин, Индонези, Итали, Шинэ Зеланд

Зургаан өдөр үргэлжлэх тэмцээнийг Монголд MNBA Sports TV Channel суваг шууд дамжуулан үзүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.fiba.basketball/en/3x3wc -с аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж