ОХУ: Хогоо буруу ангилбал торгууль ногдуулдаг боллоо | News.MN

ОХУ: Хогоо буруу ангилбал торгууль ногдуулдаг боллоо

ОХУ: Хогоо буруу ангилбал торгууль ногдуулдаг боллоо

ОХУ: Хогоо буруу ангилбал торгууль ногдуулдаг боллоо

Хогийг ангилах, тээвэрлэх, боловсруулах, устгахад тавигдах эрүүл ахуйн шинэ журам 2019 оны зургадугаар сарын 17-ноос ОХУ-д хэрэгжиж эхэлж байна. Шинэ журмыг зөрчсөн тохиолдолд ногдуулах торгуулийн хэмжээг өндөрсгөсөн байна.

Шинэ зохицуулалтаар хогийг буруу ангилсан, тээвэрлэсэн, боловсруулсан, устгасан тохиолдолд хувь хүнд 2-3 мянга, хуулийн этгээдэд 250-350 мянган рублийн торгууль ногдуулахаар заасан байна. Энэ нь жирийн хог  хаягдалд хамаарна. Зарим хог хаягдал, тухайлбал, малын гаралтай хогийг ангилах, тээвэрлэх, боловсруулахдаа журам зөрчсөн бол хуулийн этгээдэд нэг сая хүртэл рублийн торгууль ногдуулна.

Зөрчлөө давтсан тохиолдолд торгуулийн хэмжээ 2-3 дахин нэмэгдэнэ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-06-19 66.181.186.174

Энэ байдлаас санаа авч бид Улаанбаатар хотоосоо эхлэн хогийг ангилж авдаг, хогийг ялгаж ангилдаг үйлдвэр цехүүд байгуулж ялган преслэж төмөрлөгийг нь төмрийн үйлдвэрт, шилийг нь шилний үйлдвэрт, гялгар уут пластикийг тийм зүйл боловсруулдаг үйлдвэрт нь картон цаас зэргийг цаас боловсруулахад,шатдаг эд зүйлсийгтийм зүйлээр ажилладаг дулааны станцид г.м-ээр ялгах цаг болсон. Нийслэлийн захирагчийн албаны олон орлогч залуучууд дотор угнь энэ ажлыг эхлүүлчэх овоотой золбоотой залуус байх л ёстойдо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж