ОХУ: Хогоо буруу ангилбал торгууль ногдуулдаг боллоо

Хуучирсан мэдээ: 2019.06.19-нд нийтлэгдсэн

ОХУ: Хогоо буруу ангилбал торгууль ногдуулдаг боллоо

ОХУ: Хогоо буруу ангилбал торгууль ногдуулдаг боллоо

Хогийг ангилах, тээвэрлэх, боловсруулах, устгахад тавигдах эрүүл ахуйн шинэ журам 2019 оны зургадугаар сарын 17-ноос ОХУ-д хэрэгжиж эхэлж байна. Шинэ журмыг зөрчсөн тохиолдолд ногдуулах торгуулийн хэмжээг өндөрсгөсөн байна.

Шинэ зохицуулалтаар хогийг буруу ангилсан, тээвэрлэсэн, боловсруулсан, устгасан тохиолдолд хувь хүнд 2-3 мянга, хуулийн этгээдэд 250-350 мянган рублийн торгууль ногдуулахаар заасан байна. Энэ нь жирийн хог  хаягдалд хамаарна. Зарим хог хаягдал, тухайлбал, малын гаралтай хогийг ангилах, тээвэрлэх, боловсруулахдаа журам зөрчсөн бол хуулийн этгээдэд нэг сая хүртэл рублийн торгууль ногдуулна.

Зөрчлөө давтсан тохиолдолд торгуулийн хэмжээ 2-3 дахин нэмэгдэнэ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж