Оросын том хотуудад 5G сүлжээг нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.06.19-нд нийтлэгдсэн

Оросын том хотуудад 5G сүлжээг нэвтрүүлнэ

Оросын том хотуудад 5G сүлжээг нэвтрүүлнэ

Оросын хүн ам төвлөрсөн томоохон хэдэн хотод 5G сүлжээг туршилтын журмаар нэвтрүүлж эхэлнэ хэмээн Ерөнхий сайдын орлогч Максим Акимов Орос-Хятадын IV Экспо-гийн үеэр сэтгүүлчдэд хэллээ. Тухайлбал, 5G сүлжээг Москва, Петербург, Казань хотын тодорхой дүүргүүдэд нэвтрүүлэх аж.

Ерөнхий сайдын орлогчийн хэлснээр 5G сүлжээг эрэлттэй газар нэвтрүүлэх юм. “Эрэлт байгаа гэдгийг дараах зүйлээр тодорхойлж байна. Автомат болон ухаалаг эд зүйлсийн хэрэглээ төвлөрсөн учраас илүү хурдтай, найдвартай сүлжээ шаардлагатай байгаа газрыг бид эрэлттэй гэж үзэж байна” хэмээн Максим Акимов хэллээ.

Өнөөдрийн байдлаар сүлжээ нэвтрүүлэхэд хамгийн чухал зүйл болох давтамж, үелзлийн хамрах хүрээ зэргийг шийдэж байгаа бөгөөд энэ нь уг сүлжээний хэрэглээний өртгийг тодорхойлох ажээ.

5G сүлжээг хөгжүүлэх, өргөжүүлэх үүргийг үндэсний хувийн компаниудад хариуцуулна хэмээн Акимов хэллээ.

5G нэвтрэх хугацааг 2021 он гэж тооцоолж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж