Ингэж улс төр хийхгүй ээ, тэмцэгчид ээ!

Хуучирсан мэдээ: 2019.06.18-нд нийтлэгдсэн

Ингэж улс төр хийхгүй ээ, тэмцэгчид ээ!

Ингэж улс төр хийхгүй ээ, тэмцэгчид ээ!

Төрийн ордны баруун талд өнөөдөр /2019.06.18/ Т.Энхсайхан тэргүүтэй хэсэг жагсагчид “Хуулийн хулгайч Ц.Нямдорж огцор”,  “Төрийн ордныг ариусгаж хийморийн сан тавья” гэсэн лоозон барин жагсаж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардсаны зэрэгцээ лам нар ном уншин, хомоол шатаасан нь олон хүний эгдүүг хүргэлээ.

Тэмцэлдээ лам нарыг оролцуулж “ашигласан” шалтгаанаа  Т.Энхсайхан “Төрийн ордонд хулгай гарч, хүн амиа алдаж байна. УИХ-ын гишүүн С.Жавхлан “Төрийн ордон бузартсан. Аргал хомоолоор ариулахаас аргагүй” гэж мэдэгдсэн. Эднийг гаднаас нь ариулахаас өөр бид юу хийж чадах юм бэ. Жагсаал цуглаан хийх бүрийд энэ хэдэн цагдаа нар дарамталж байдаг. Хэн юм бэ. Шударга ёс, хүний эрх, эрх чөлөө хаана байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан бид Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулахыг шаардаж байна. Тэрбээр Эрүүгийн хуульд байсан хэрэг хөөн хэлэлцэх хугацааг хөндөж, хулгайч нарт ял завших боломж олгосон. Хуулийг нь өөрчлөх шаардлагатай гээд асуудал хөндсөн УИХ-ын гишүүнийг амь насанд чинь халтай шүү гэж заналхийлсэн.

Захиргааны хэргийн шүүхийн харьяаллаас Засгийн газрыг гаргасан. Уг хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авснаар алдааг залруулахаар ажиллаж байна.

Сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Австралийн Элчин сайдаар томилогдохыг эсэргүүцэж байна” гэж эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Хэдий тавьсан шаардлага нь үндэслэлтэй байсан ч лам нарыг татан оролцуулж, улс төр хийсэн нь Ардчилсан намынхныг ч муухай харагдууллаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж