ЕХ болон Монгол Улс цөмийн аюулгүй байдлын төслийг хэрэгжүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.06.18-нд нийтлэгдсэн

ЕХ болон Монгол Улс цөмийн аюулгүй байдлын төслийг хэрэгжүүллээ

ЕХ болон Монгол Улс цөмийн аюулгүй байдлын төслийг хэрэгжүүллээ

Европын Холбоо дээд зэрэглэлийн стандарт, туршлагадаа суурилсан цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх 1,1 сая еврогийн хамтарсан төслийг Монгол Улсад хэрэгжүүлсэн тухай “Neweurope.eu” сайтад мэдээлсэн байна.

Европын Холбооны Цөмийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагаас санхүүжүүлсэн энэхүү төсөл нь радио идэвхт туяаны эх үүсвэрийн аюулгүй байдлыг хангах, цөмийн материалуудын хяналтын систем бий болгох, цацрагийн ослын үеийн бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах зэрэг зохицуулалтын суурь орчныг бэхжүүлэхэд чиглэжээ.

1986 онд Чернобыльд болсон аймшигт ослын дараа Европын Холбоо Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгт техникийн тусламж үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд цөмийн аюулгүй байдлын хөтөлбөрийг эхлүүлсэн байна. Уг хөтөлбөр нь 1991-2006 оны хугацаанд хэрэгжсэн бөгөөд нийт 1,3 тэрбум орчим евро зарцуулжээ.

Эх сурвалж: Neweurope.eu

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж