Улаанбаатарт Парисын нэрэмжит гудамж, талбай байгуулах асуудлаар санал солилцов | News.MN

Улаанбаатарт Парисын нэрэмжит гудамж, талбай байгуулах асуудлаар санал солилцов

Улаанбаатарт Парисын нэрэмжит гудамж, талбай байгуулах асуудлаар санал солилцов

Улаанбаатарт Парисын нэрэмжит гудамж, талбай байгуулах асуудлаар санал солилцов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч  уулзлаа. Уулзалтаар  Улаанбаатар хотод Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудлаар болон хоёр улсын хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаар ярилцаж санал солилцов.

Нийслэлийн ИТХ-аас Франц улсын хотын захиргаанд захидал илгээж Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах талаар зөвшөөрөл хүссэн байна. Уг захидлын хариуд Парис хотын Захирагч зөвшөөрч байгаагаа илэрхийлээд Франц улсын онцлог хэв шинж, өнгө төрхийг илэрхийлсэн гудамж талбай байгуулахыг онцолсон  талаар Элчин сайд Филипп Мэрлин энэ үеэр хотын Захирагчид уламжлав.

Уулзалтын үеэр Хотын захирагч С.Амарсайхан “2018 онд Парис хотод ажлын айлчлалаар явахдаа хот төлөвлөлт дээр хамтарч ажиллахаар болсон. Одоо манай дээр “Хот төлөвлөлт судалгааны институт”-ыг байгуулж ажил нь жигдрээд явж байна. Энэ ажлын хүрээнд Парисын хот төлөвлөлтийн мэргэжилтнүүдийг урьж хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Парисын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудал дээр хамтарсан ажлын хэсэг байгуулаад Улаанбаатар хотын аль хэсэгт байгуулж, тохижуулах талаар санал солилцоод ажиллая” гэлээ.

Францын Элчин сайд Филипп Мэрлин хамтарсан ажлын хэсэгт орж ажиллах бүрэлдэхүүнийг албан бичгээр уламжлахаар болж, ирэх намар Парис хотын нэрэмжит гудамж талбайг Улаанбаатар хотод байгуулах ажлыг эхлүүлэх талаар судалгааг хийхээр тохиролцлоо.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Riko 2019-06-18 182.160.34.62

Урт цагааныг нураагаад гоё гаднаа суудаг кофе шопуудтай,бутик дэлгүүртэй,ном цэцэг зардаг ганц нэг чанартай оёдлын газрууд байвал.Уг нь яг гоё хотын төв ш дээ.Одоогийн байдал нь навсайсан өнгө үзэмжгүй байх юм.Хэний мэдэлд байдаг барилга вэ?

Avatar

Зочин 2019-06-18 202.9.42.233

Парисийн гудамжинд тохирох яг парис маягийн байшингууд гэхээр цэцэг товийн баруун талын хэдэн хуучин гое байшингууд л байна даанч тэр хавь харьцангуй дажгуй тохижсон болохоор 13 р хороолол мэт бетон шигсэн газарт гайгуй талбай гаргаад огчих юмсан

Avatar

+-*/ 2019-06-18 49.0.212.97

Дэлхийн бүх улсуудын нийслэл хотын нэртэй гудамжууд байгуулаад, тэднээр өөрсдөөр нь өөрийн нь донж маягаар тохижуулуулаад авах хэрэгтэй, тэгвэл Кабулын гудамж гэвэл ямар юм байх бол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж