Genius компани Google-ийг дууны үг хулгайлсан хэмээн буруутгалаа

Хуучирсан мэдээ: 2019.06.18-нд нийтлэгдсэн

Genius компани Google-ийг дууны үг хулгайлсан хэмээн буруутгалаа

Genius компани Google-ийг дууны үг хулгайлсан хэмээн буруутгалаа

Хөгжмийн мэдээлэл, дууны үгийн хамгийн баялаг урын сантай "Genius" компани "Google"-ийг дууны үг зөвшөөрөлгүй хуулбарлан ашигладаг гэж зарласан байна. "Genius" компанийн мэдээлснээр, тэд өөрсдийн дууны үг дунд морз код ашиглан хадгалж байсан бөгөөд үүнийгээ "Google"-ийн хайлтын мэдээллийн хэсэгт гарч ирдэг дууны үгүүдээс олсон гэжээ.

Одоогийн байдлаар 100-гаас ч илүү дууны үг "Google" хулгайлан ашиглаж байгааг нотолсон бол "Google" компанид дууны үгийг нийлүүлж хамтран ажилладаг "Lyric Find" компани үүнийг үгүйсгэж байгаа аж.

"Google" компани өөрсдийн хайлтын илэрц хэсэгт мэдээллийн хэсэг нэмснээр хүмүүс бусад вебсайт руу дамжиж орохоо болиод буй юм байна. Энэ нь "Genius", "AZ lyrics" болон бусад төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудад маш хүнд байгаа аж.

"Wall Street Journal" энэ талаар “Гар утаснаас хийсэн хайлтын 62% нь дамжин ордог өөр сайтыг гаргаж ирэхээ болиулсан, "Google" хайсан зүйлсийн тухай мэдээллийн хэсэгт гаргаж ирснээр "Genius" руу ордог хүмүүсийн тоо эрс буурсан” гэсэн байна.

Б.ЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж