Наадмын нээлтэд Төрийн гурван өндөрлөг сур харвана

Хуучирсан мэдээ: 2019.06.19-нд нийтлэгдсэн

НААДАМ -2019

Наадмын нээлтэд Төрийн гурван өндөрлөг сур харвана

Наадмын нээлтэд Төрийн гурван өндөрлөг сур харвана

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадам эхлэхэд 20 гаруй хоног хугацаа үлдлээ. Үндэсний их баяр наадам уламжлал ёсоор сурын харваагаар долдугаар сарын 7-оос эхэлдэг. Энэ жил 540 харваач харвахаар болсон байна. Жил жилийн баяр наадмын нээлтийн дараа Ерөнхийлөгч сур харвадаг уламжлалтай байсан. Тэгвэл энэ жил багагүй өөрчлөлт оржээ. Наадмын нээлтэд төрийн гурван өндөрлөг үндэсний сурын харвааны талбайд зочилж, сур харвахаар болсон байна.

Сурын харваанд өрсөлдөх харваачдыг энэ сарын 22-24-нд болох насанд хүрэгчдийн УАШТ-ээс тодруулахаар болжээ. Сурын харваанд 700-аас дээш харваач оролцох боломжтой ч талбай бага учраас 540 харваач оролцохоор тогтсон байна.

Үндэсний их баяр наадам сурын харваагаар эхэлдэг бөгөөд долдугаар сарын 7-10-ны өдрүүдэд өсвөрийн шилдэг харваачдыг тодруулахаас гадна буриад, урианхай сурын харваа болдог. Баяр наадмын халх харваа долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд байрлах сурын талбайд болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж