Экс УЕФА-н ерөнхийлөгч М.Платиниг баривчиллаа | News.MN

Экс УЕФА-н ерөнхийлөгч М.Платиниг баривчиллаа

Экс УЕФА-н ерөнхийлөгч М.Платиниг баривчиллаа

Экс УЕФА-н ерөнхийлөгч М.Платиниг баривчиллаа

Францын цагдаагийн газраас өнөө өглөө экс УЕФА-н ерөнхийлөгч М.Платиниг баривчиллаа. Өдгөө 63 настай Франц эрхэм М.Платини 2007-2015 оны хооронд УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2015 онд түүнийг зургаан жилийн хугацаатай хөлбөмбөгийн спорттой ямар нэгэн ажил хийхийг хориглосон.

М.Платини тухайн үед Спортын Арбитрын шүүхэд давж заалдсан боловч ийнхүү өнөө өглөө баривчлагдаж байна. Түүнийг 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий сонгон шалгаруулалтын үеэр Катарын талаас ямар нэгэн дэмжлэг авсан хэмээн үзэж буй аж. Франц эрхэм М.Платиниг ФИФА-н ерөнхийлөгч З.Блаттерын дараа ажилд нь очих хамгийн өндөр магадлалтай гэж үзэж байсан ч авлига хээл хахуулийн асуудалд холбогдсоноор түүний замнал дуусаж байна.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

HM 2019-06-18 92.40.248.137

За баяртай.

Avatar

Путлер 2019-06-18 150.129.143.44

Блаттер энэ 2 оросоос ч бас авсан л даа. Хоерын хоер ДАШТ-ын эрхийг зарчихсан улс даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж