Экс УЕФА-н ерөнхийлөгч М.Платиниг баривчиллаа

Хуучирсан мэдээ: 2019.06.18-нд нийтлэгдсэн

Экс УЕФА-н ерөнхийлөгч М.Платиниг баривчиллаа

Экс УЕФА-н ерөнхийлөгч М.Платиниг баривчиллаа

Францын цагдаагийн газраас өнөө өглөө экс УЕФА-н ерөнхийлөгч М.Платиниг баривчиллаа. Өдгөө 63 настай Франц эрхэм М.Платини 2007-2015 оны хооронд УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2015 онд түүнийг зургаан жилийн хугацаатай хөлбөмбөгийн спорттой ямар нэгэн ажил хийхийг хориглосон.

М.Платини тухайн үед Спортын Арбитрын шүүхэд давж заалдсан боловч ийнхүү өнөө өглөө баривчлагдаж байна. Түүнийг 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий сонгон шалгаруулалтын үеэр Катарын талаас ямар нэгэн дэмжлэг авсан хэмээн үзэж буй аж. Франц эрхэм М.Платиниг ФИФА-н ерөнхийлөгч З.Блаттерын дараа ажилд нь очих хамгийн өндөр магадлалтай гэж үзэж байсан ч авлига хээл хахуулийн асуудалд холбогдсоноор түүний замнал дуусаж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж