Үндсэн хуулийн мандаттай УИХ, саналын эрхтэй Ерөнхийлөгч | News.MN

Үндсэн хуулийн мандаттай УИХ, саналын эрхтэй Ерөнхийлөгч

Үндсэн хуулийн мандаттай УИХ, саналын эрхтэй Ерөнхийлөгч

Үндсэн хуулийн мандаттай УИХ, саналын эрхтэй Ерөнхийлөгч

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгч зөвхөн саналаа хэлэх эрхтэй. Харин Д.Лүндээжанцангийн ахалж боловсруулсан, хуульчдаас тун “дажгүй” гэх үнэлгээ авсан нэмэлт өөрчлөлтийг батлах эсэхийг УИХ дахь МАН-ын 64 мэднэ. Товчхондоо, Г.Занданшатарын парламент бол МАН-ын олонхоос бүрдсэн, Үндсэн хуулийн мандаттай УИХ юм.  Харин саналын эрхтэй Ерөнхийлөгчийн хувьд шал өөр ашиг сонирхол хийгээд амбиц бий.

Ерөнхийлөгч   Х.Баттулга санал авсангүй хэмээн “тунирхаж” буйгаа Тамгын газрын дарга З.Энхболдоороо хэлүүлж, араас нь Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанаар дамжуулан “Хулгай, авлига, аллага, худал амлалт, хувийн ашиг сонирхол дээд зэргээр бүрдсэн энэ УИХ нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бүү хэл санаачилга ч гаргах ёс суртахуун, эрх зүйн эрхгүй гэж үзэн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө эргүүлэн татахыг мэдэгдэж байна. Хэрвээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөө татаж авахгүй бол тэмцлийн бүхий л хувилбараар эсэргүүцэх болно” гэх мэдэгдлээр далд санаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч өөрөө саналаа өгөөгүй нь үнэн, сар хүлээх хуулийн заалттай,  гээд “санал авсангүй” гэдэг нь  шалтаг төдий. Шалтаг олох, “шатар нүүх” нь Ерөнхийлөгчийн хийдэг ганц ажил нь болсон.

Үндсэн хуулийг өөрчлөх гол шалтгаан нь эрх мэдлийн хуваарилалт. Хэн нь илүү эрх мэдэл эдлэх вэ гэсэн институци хоорондын зөрчил нь  эдийн засаг, улс төр, нийгэм гээд бүх л муу муухайн үүр овоохой, үндэс, хямрал болж хувирсан, үүнээс гарах ганц гарц нь хүнээ өөрчлөх биш тогтолцоогоо тодорхой болгох  тухай. Үндсэндээ, тогтолцооны гажуудал, эрх мэдлийн хуваарилалтаас болж бурхан байлаа ч чөтгөр болж хувирдаг нь, хүнээ өөрчилснөөр “нэмэгдэхүүний байрлал өөрчлөгдөхөөс нийлбэр дүн өөрчлөгдөхгүй”-г өнгөрсөн 27 жилийн хугацаанд монголчууд хангалттай мэдэрсэн, харсан,  тиймдээ ч хэн ямар эрх мэдэл эдлэх ёстойг Үндсэн хуульд тодорхой тусгах нь улс төр, нийгмийн захиалга болоод удаж буй.

Мягмар гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж 62 гишүүний 61 үзсэн бөгөөд төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр сүүлийн гурван парламент дамжин яригдаж байгаа тогтолцоогоо тодорхой болгох шийдэлд нэг алхам урагшиллаа.

Гэхдээ, Ардын намын боловсруулсан Үндсэн хуулийн төсөлд хамгийн их реакцалж байгаа нь Ардчилсан намаас илүү Ерөнхийлөгч Х.Баттулга болж харагдаж байна. Төрийн тэргүүний зүгээс тэс өөр тогтолцоог мөрөөдөж яваа, тэр нь Ерөнхийлөгчийн засаглал юм.

 Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хэн бүхнээс илүү хүсч буй нь өнөөдрийн хувьд Ерөнхийлөгч өөрөө, үүнийгээ ч шинэ жил, цагаан сарын мэндчилгээндээ “эрс шинэчлэл хийх” гэх гоё үгээр ахин, дахин илэрхийлсэн. Энэхүү эрс шинэчлэл нь Монголын “авторитори” болох амбиц. Харин МАН-ын санал болгож буй хувилбар нь сонгодог парламентын тогтолцоо. Тиймээс л Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл Х.Баттулга Ерөнхийлөгчид таалагдахгүй байгаа хэрэг.

Парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх үү, Ерөнхийлөгчийг хүссэн эрх мэдэлд нь хүргэх үү гэдгийг шийдэх эрх мэдэл, кнопны тоо, дэмжлэг МАН-д бий. МАН-д Үндсэн хуулийг өөрчлөх кноп хангалттай бий юм. Ерөнхийлөгчийн хувьд саналаа хэлэх эрхтэйгээс кноп дарах эрх байхгүй.

Гэвч, Ерөнхийлөгчийн улс төрийн нүүдлийг урьдчилж харвал МАН-ын олонхийг ЖДҮ-гээр нь барьцаалж, улс төрийн тоглолт хийх төлөвлөгөөтэй,  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өөрийнх нь мөрөөдөж байгаачлан “эрс шинэчлэл” хийхгүй бол ингээд ч болтугай өнөөдрийн эрх мэдэлтэйгээ үлдэхийг хүсч буй нь лав.

Авторитори дэглэмтэй хоёр их гүрний дунд оршиж буй Монголын хувьд ганц шилдэг лидертэй байснаас 76 лойдортой байх нь илүү дээр хувилбар. Үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолоо бодсон ч. Хамгийн ойрын, хамгийн их талцал, маргаан, айдас болгоомжлол дагуулж буй сэдвээр жишээ авахад л  ШХАБ-д Монгол Улс элсэх асуудлыг ганц хүн мэдэх үү, 76-уулаа хэлэлцэж, хэрэлдэж шийдвэр гаргах уу гэх мэтчилэн. Хэрэвзээ Монгол Ерөнхийлөгчийн засаглалтай улс байсан бол ШХАБ-д Монголыг хэдийнэ “зарчихсан” байхыг хэн мэдлээ.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах парламентын чадамжийн тухай зарим нам хөндөж байна. Хулгайч, худалч, авлигач нар Үндсэн хуулийг өөрчилж чадах эсэхэд ч эргэлзэж буй.  Гэвч, 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-д Үндсэн хуулийг өөрчлөх мандатыг Монголын ард түмэн өгчихсөн. Өөрөөр хэлбэл, МАН-д Үндсэн хуулийг өөрчлөх ард түмний дэмжлэг бий гэсэн үг. Мэдээж, хэлэлцүүлгийн явцад салаа утгатай заалтуудыг тодорхой болгох, хөндөгдсөн заалтууд дээр нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрх УИХ-д байгаа.

Хэрэвзээ, өнөөдөр л төрөө хямралаас гаргаж, тогтолцоогоо сайжруулж чадахгүй бол Монгол Улс хөмөрсөн тогоон дотроо хэчнээн жил хэрэлдэж, зовж амьдрахыг таашгүй. Нэг намын олонхоос бүрдсэн УИХ ойрын хугацаанд бүрдэхгүй, бүрдэх ч боломж байхгүй.  Сант Маралын гаргасан хамгийн сүүлийн судалгаанаас харахад парламентад суудалтай гурван намын рейтинг нийлээд ч 50 хувьд хүрч чадахгүй байгаа юм.

Тэгэхээр эх адаггүй, утга учиргүй, энэ их хэрүүлдээ цэг тавья гэвэл тэр нь Үндсэн хуулийн өөрчлөлт. МАН-ын олонх “У-г олох уу, Х-ыг нь олох уу” гэх хэцүүхэн даалгавраа хийх цаг нь болсон гэсэн үг. Тэр тусмаа түүхэнд нэрээ үлдээх том амбицтай У.Хүрэлсүхийн хувьд хийх ёстой улстөрийн реформ нь Үндсэн хуулийн өөрчлөлт юм.  Түүний хэлэх дуртай үгийг энд сануулахад: Зориг эс хүрвээс ухаан эс хүрнэ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2019-06-19 202.21.124.21

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР ШИЙДЭХ 3 ЗҮЙЛ Л БАЙНА. НЭГД, ЗАСАГЛАЛЫНХАА ХОЁР ТОЛГОЙГ НЭГ БОЛГОХ. ҮҮНИЙ ТУЛД ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ УИХ-ААС СОНГОДОГ БОЛОХ, ШҮҮХ ЗАСАГЛАЛЫН ТОМИЛГООНД ОРОЛЦОХЫГ БОЛИУЛАХ. ХОЁРТ. АРД ТҮМЭН ТӨРИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ШУУД СОНГОХ ЗАРЧМЫГ ИЛҮҮ БАТАЛГААТАЙ БОЛГОХ, ГУРАВТ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХИЙН ЗЭРЭГЦЭЭ ХАРИУЦЛАГЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ӨНДӨРЖҮҮЛЭХ.

Avatar

Songogch 2019-06-19 202.126.88.57

Undsen huulia uurchilj amjihgui bol MAN-golonhi bolgoson hereg yuruusuu garahgui. MAN-n gishuud, UIKh-n darga nar hariutslagagui tuuhen uurgee uhamsarlahgui baigaagiin tod ilrel bolno.

Avatar

Зочин 2019-06-19 202.55.191.130

News.mn zahialgatai 1 taliig barisan medeelel beltgedeg bolson ih haramsaj bna.

Avatar

Irgen 2019-06-19 192.82.64.220

Mungu, ashig sonirkhold buren idegdsen ene nukhduud undsen khuuliig deerduulekh uu bitgii seruun zuudel, dorduulsan 7-n uurchlultuu khuchingui bolgochikh. Shiechlel khiij baigaa bol uursdiiguu erguulj tatakh zaaltaa oruulaach khamgiin ikh sanal avsan sanalig medekhgui tsarailj nuudag ichdggui luivarchid. Ter shuukhiin khariutslagin khoroo gedeg ni durtai uedee shuukhiin shidverluu orj zuv, buruug togtooj, shuukhiig khusseneeree khudulgudug gazar garlaa. Khuulich bish khun zuv buruug ni shiidne.

Avatar

Зочин 2019-06-19 66.181.161.68

Нэртэйгээр нь монголыг 76 авилгач лойдор удирданаа гээд ҮХ-д оруулчихмаар юм.

Avatar

Irgen 2019-06-19 66.181.178.17

Erunhiilugch chin ULSIIN IH HURLIIG tar geed baigaa hun undsen huuliig heleltsuulehgui bailgui de

Avatar

Зочин 2019-06-19 66.181.176.142

Х.БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛ МОНГОЛ ТӨР, МОНГОЛ ҮНДЭСТЭНГ АВРАХ СҮҮЛЧИЙН НАЙДЛАГА ШҮҮ ДЭЭ!!! ТЭР ХҮН БАРАГ Л ГАНЦААРАА ЭНЭ БҮХ БОЛОХГҮЙ ЮМ, ТӨРД ҮҮРЛЭН ҮРЖСЭН ДАЙСНУУДТАЙ ТУУШТАЙ ТЭМЦЭЖ БАЙНА. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ МОНГОЛЫГ АВАРНА!!!

Avatar

Зочин 2019-06-19 66.181.176.142

Х.БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛ МОНГОЛ ТӨР, МОНГОЛ ҮНДЭСТЭНГ АВРАХ СҮҮЛЧИЙН НАЙДЛАГА ШҮҮ ДЭЭ!!! ТЭР ХҮН БАРАГ Л ГАНЦААРАА ЭНЭ БҮХ БОЛОХГҮЙ ЮМ, ТӨРД ҮҮРЛЭН ҮРЖСЭН ДАЙСНУУДТАЙ ТУУШТАЙ ТЭМЦЭЖ БАЙНА. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ МОНГОЛЫГ АВАРНА!!!

Avatar

Зочин 2019-06-19 66.181.176.142

Х.БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛ МОНГОЛ ТӨР, МОНГОЛ ҮНДЭСТЭНГ АВРАХ СҮҮЛЧИЙН НАЙДЛАГА ШҮҮ ДЭЭ!!! ТЭР ХҮН БАРАГ Л ГАНЦААРАА ЭНЭ БҮХ БОЛОХГҮЙ ЮМ, ТӨРД ҮҮРЛЭН ҮРЖСЭН ДАЙСНУУДТАЙ ТУУШТАЙ ТЭМЦЭЖ БАЙНА. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ МОНГОЛЫГ АВАРНА!!!

Avatar

Nandin 2019-06-19 108.61.185.220

Хүрэлсүхээс шахаад ч тос байтугай ус ч гарахгүй. Харанхуй бүдүүлэг, боловсролгүй, нахал, өөрөө залуугаасаа нам дагаж дарга нарын б**с долоож явсан ийм л хүн. Дээр нь шударга ёс яриад байхын үнэхээр ичмээр. Хадгаламж банкны 14.0 тэрбум төгрөг, өчнөөн үнэтэй машин, хаус, эдлэн газартай. Ямар ч бизнесгүй хүн яаж ингэж баяжив!! Тоосго ч өрж үзээгүй этгээд. Ийм л бүтэхгүй мэргэжлийн хулгайч гэхээр хүн өнөөдөр Ерөнхий сайд хийж байна даа.

Avatar

Зочин 2019-06-19 203.91.115.37

_Ерөнхийлөгчийн засаглал ёстой хэрэггүй . Парламентийн засаглал зөв. Манай улс чинь дэлхийн эдийн засгийн нөлөө бүхий 2 том хөрштэй улс Олуулаа ярилцаж шийдвэрлэх нь зөв хувилбар

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: МАН муу, бусад нь бүр ч найдваргүй 2019-06-19 103.229.120.133

МАН-ын 64ын ихэнх нь ёс зүйн алдаа гаргасан. Алдаа гаргасан нөхдүүдэд Ерөнхийлөгч биш, сонгогч бид л хариуцлага хүлээлгэх боломжтой. Ялангуяа чөлөөт сонгогчид бид ирэх жилийн сонгуульд тэдэнтэй хариуцлага тооцох хэрэгтэй..Энэ бол асуудлын нэг тал нь . Асуудлын нөгөө тал нь энэ 64 л Үндсэн хуулийг шинэчлэх боломжтой. Энэ боломжийг алдаж болохгүй.Энэ боломжийг алдвал Үндсэн хуульд ойрын жилүүдэд өөрчлөлт хийх нөхцөл бүрдэхгүй.МАН муу, бусад нь түүнээс найдваргүй учраас ийм дүгнэлт хийж байна.

Avatar

БАТ инженер 2019-06-19 119.40.103.3

Би ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байна. Яагаад вэ гэвэл коммунистуудын тальхинаас 4 жил ч болсон мултарч үзмээр байна.

Avatar

Зочин 2019-06-19 202.21.108.172

Ерөнхийлөгчийн засаглалтай болбол ганц хүн шийднэ гэж худлаа тархи угаадгаа боль. Дор нь 2 танхимтай их хурал байна. Ерөнхийлөгчийн засаглалтай бусад улс орнуудад ч ерөнхийлөгч ганцаараа шийддэггүй. Манайд ерөнхийлөгчийн засаглал байх нь зөв. 76 олон хүн чинь хуйвалдаад л нэг хүн шиг идэж байна. Хүчтэй ерөнхийлөгчтэй, 2 танхимтай болчих хэрэгтэй.Сонгодог парламент энэ тэр гэж будилахаа боль. Ерөнхийлөгчийг бүх ард түмэн сонгох хэрэгтэй.

Avatar

ХУУЛЬЧ 2019-06-19 202.9.42.236

НЭГЭНТ МАН -ын МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ БОЛЖ ТАВИГДСАН УЧИР БИЕЛЭХ УЧИРТАЙ ,,,,ТЭРТЭЙ ТЭРГҮЙ АН,МАН,БУСАД НАМУУД ЦАГУУРАА ЕРӨНХИЙЛГЧИЙН ЗАСАГЛАЛД ДУГҮЙ ХОЙНО ,,ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨӨ БАТЛАЖ ТААРАА,,,,,,,,,,ХАРИН МОНГОЛЧУУДЫН УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭЭ ШУУД ЧӨЛӨӨТЭЙ НУУЦААР СОНГОДОГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ-Д ГАР ХҮРЭХ ЭРХ БАЙХГҮЙ ДЭЭ ???,,,,, ГАР ХҮРВЭЛ НАМУУДЫН ТӨР БАРИХ СОНГУУЛЬ БОЛНО ДОО ,,,???

Avatar

лхагва 2019-06-19 64.119.18.194

монгол улс еронхийлогчийн засаглалтай байвал л монголын тор эзэнтэй болно их хурлыг хоер танхимтай болго бусад нь яах вэ аяндаа органик хуулиар зохицуулж болно

Avatar

Зочин 2019-06-19 202.179.26.76

Давхар дээлийг 100 хувь хориглооч. Өөх ч биш булчирхай ч биш юм хийж байх юм.

Avatar

Зочин 2019-06-19 202.126.89.150

Хуулийн төслөөр бол МУ ерөнхийлөгч 1 удаа зургаан жил сонгогддог бялуу амталсан элчин сайд ухаантай юм у. Дахиж сонгогдохгүй юм чинь зүгээр л хангамжтай мануухай бх у тэгвэл Монгол төрийн ТЭГҮҮН гэдэг том нэр хүндэднээ. Сайхан 6 жил хулгай хийхээс өөр ажилгүй болхым бн

Avatar

Bold o 2019-06-19 223.62.169.197

Ene Nyamsuren yu bolood esreg yum bicheed unav daa

Avatar

Тайж 2019-06-19 66.181.185.204

энэ их хурлын гишүүдэд чадамжаас гадна боловсромж,мэдлэг мэдрэмж дутна..

Avatar

Зочин 2019-06-19 66.181.161.47

AH үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэх нь тэнэг хэрэг.ирэх сонгуульд ялахгүй.зарим тойрогт ялаад ч хэрэггүй.боловсон хүчин бхгүй.дотроо алтанхуяг женко лу болд батзандан мэтийн галзуучууд алиалагчдынхаа учрыг олох хэрэгтэй.тэгсэн цагт төр барих.улсыг босгох асуудалгүй.

Avatar

Бат 2019-06-19 202.126.89.227

Авига ашиг сонирхлын түмэн сүлжээнд торлогдсон энэ их хурал Үндсэн хуульд гар дүрэх эрх байхгүй

Avatar

Зочин 2019-06-19 64.119.25.34

Авилгагүй, ашиг сонирхлын зөрчилгүй Их хурал байдгийм уу

Avatar

Иргэн 2019-06-19 64.119.25.34

Сонгужль ойртох тусам МАН-ынхан улам нягтрах нь ойлгомжтрй. Тэр тусам Яерөнхийлөгч маань шүдгүй арслан мэт өолох нь тодорхой доо. Өмнө нь ч ийм л баысан

Avatar

Иргэн 2019-06-19 64.119.25.34

Үндсэн хужлийг өөрчлөх ийм боломж дахиж мөд гарахшүй шүү?! Энэ алтан боломжийг алдаж болохгүй шүү?!?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж