Мэдэгдэл | News.MN

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим сүлжээгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Өмнөд Африкийн Стандарт банкны өр төлбөрт шилжүүлсэн 40 сая ам доллартай холбоотой баримт нотолгоогүй, ор үндэслэлгүй мэдээлэл нийтлэгдэж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Өмнөд Африкийн Стандарт банкинд төлөх 40 сая ам долларыг   2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр  шилжүүлсэн. Стандарт банкны зүгээс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 40 сая ам доллар хүлээж авсанаа мэдэгдсэн.  Энэхүү өр төлбөртэй холбоотой ор үндэслэлгүй мэдээ, мэдээллийг нийгмийн сүлжээгээр нийтлэж байгаа учраас бид албан ёсны эх сурвалжийн хувьд 40 сая ам долларыг Стандарт банк хүлээн авсан тухай  баримтын  хуулбарыг англи, монгол хэлээр хүргэж байна.

Цаашид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагааг үгүйсгэсэн, харлуулсан, гүтгэлгийн шинжтэй мэдээ, мэдээлэл тараахгүй байхыг нийт хэвлэл, мэдээллийн байгууллагуудад уриалж байна.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн талаарх үнэн бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч түгээхийг хүсье.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН

ХУУЛИЙН ХЭЛТЭС, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эрдэнэтийн луйварчид 2019-06-18 103.57.95.98

Бүгд луйварчид

Avatar

уншигч 2019-06-18 202.126.89.248

ард түмнээ хуурахаа больж үзээ. төбзг яагаад таг чиг суугаад байгаа юм бэ.хуурамч царайлаад байх юм.зг эрдэнэт үйлдвэр болон амтай болгон өөр өөр юм ярьж бантан хутгаад дөчин сая чинь хуурамч луйвар байгаа юм биш үү

Avatar

Зочин 2019-06-18 119.40.98.162

OCEAN PARMNERS-аас Бадамсүрэнд ирүүлсэн захидлын төгсгөлд " Хэдийгээр бидний зорилтууд биелсэн гэж үзэж байгаа боловч сүүлчийн албан ёсны үйлдлүүд дуустал тохиролцоо хийсэн тухай албан ёсны мэдэгдэл хийггүй байх нь зүйтэйг зөвлөж байна" гэжээ. ЭНЭ ЮУ ГЭСЭН ҮГ ЮМ БОЛ, НУУЦ ТОХИРОЛЦОО БАЙНА УУ??

Avatar

Бигэр 2019-06-18 202.9.42.45

Шүүхийн шийдвэртэй авлагаасаа татгалздаг банк гэж байдагаа. Амьд явахад их л юм үздэг юм байна. 100 сая доллар гэдэг гадаадын том банканд бага мөнгөнд тооцогддог юм байх даа. Бодвол Монголчууд шиг хууль дүрэм мөрддөггүй улс орон юм байлгүй. Манай эрхэм гишүүд, албан тушаалтан байнга худал ярьж ард түмнээ хулхидаад байхаар сайн мэдээг ч муугаар хүлээж авдаг боллоо.

Avatar

Хардагч 2019-06-18 202.179.8.210

Гэмт хүн гэлбэлзэнэ гэж юунд нь сандраад мэдэгдэл хийгээд байгаа юм дээ, төлсөн нь бол төлсөн тэгээд хэн маргалдаад байгаа юм. Үе үеийн намын томилгооны дарга болон намуудын мөнгөний эх үүсвэр болдог болсоор ирснийг эхийн хэвлийдээ байгаа хүүхэд хүртэл мэдэрдэг яагаад гэвэл төрөөд л муусайн хулгайчуудаа гээд л чарладаг шүү дээ.

Avatar

Зочин 2019-06-18 202.131.245.243

Стандарт банкнаас Ш.Батхүүгийн зээлсэн мөнгийг элбэгдорж, Хурц хоёр булаан авсан. Тэр мөнгөөрөө Ийзнисийг аваад, одоо ажиллуулж байна.

Avatar

Зочин 2019-06-18 198.74.56.190

Мал бол сайхан налуу огтлох юмсан

Avatar

зочин 2019-06-18 66.181.161.111

зэсийн наймаа хийдэг ocean partners энд юу ч хийж бгаан? стандарт банкнаас ямарч бичиг алгабна шүүдээ

Avatar

Уншигч 2019-06-18 198.74.56.190

Ocean, Эрдэнэтийн өмнөөс төлсөн юм бна заа тэгээд Осеаn-д Эрдэнэт баяжмал өгсөн юм уу мөнгө өгсөн юм уу? 40 сая уу хэд юм бэ? Оюун-Эрдэнээ? Бадамсүрээн? Эрсдэлийн сангаас төлсөн гээгүй билүү? Зурагтаар тэгээгүй билүү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж