Neil Lane шинэ коллекци гаргана

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Neil Lane шинэ коллекци гаргана

Оддын гоёсон үнэт эдлэл хүмүүсийн сонирхлыг ихэд татдаг. Алдартнууд ч өөрсдийн үнэт эдлэлийн загвар болон үнэ өртгөөр өрсөлддөг нь хэвийн үзэгдэл. Харин Холливуудын алдартнуудын сонирхлыг татаж, өндөр үнэлгээ авч чаддаг чадварлаг зохион бүтээгч Neil Lane өөрийн бизнезээ өргөжүүлэхээр шийджээ.
Тэрбээр алдарт “Kay Jewelers”-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Тэдний хамтран ажиллаж буй эхний ажил нь 36 загвараас бүрдсэн сүйн болон хуримын бөгж  түлхүү багтсан шинэ коллекци аж. Харин тэдний эдгээр шинэ загварын бөгжнүүд 2500-8000 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдах аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж