Цээж бодолтоор зургаан настнууд шуугиан тарив

Хуучирсан мэдээ: 2019.06.18-нд нийтлэгдсэн

Цээж бодолтоор зургаан настнууд шуугиан тарив

Цээж бодолтоор зургаан настнууд шуугиан тарив

Бүгд Найрамдах Киргиз улсын Иссык Кол хотод “Mental Arithmetic-2019” цээж бодолтын нээлттэй тэмцээн болж байна. Монголын оюун ухааны академийн 4-12 насны 21 сурагч багш, дасгалжуулагчийн хамт тэмцээн эхэлсэн хойно очсон ч эхнээсээ оролцогчдыг гайхшруулж эхэллээ.

Өчигдөр болсон есөн насны ангиллын зөвхөн дээд түвшний тамирчдын дунд болдог тэмцээнд Монголын тамирчид өндөр амжилт үзүүллээ. Манай зургаан настай сурагчид ах, эгч нарынхаа оролцох ёстой төрөлд өрсөлдөж, зургаан медалийн гурвыг нь хүртсэн гайхалтай амжилт үзүүлжээ. Б.Манлай, Ш.Ариун-Од нар мөнгө, Х.Мишээл хүрэл медаль хүртэж, ой тогтоолтын гайхамшгийг харуулсан байна. Мөн тэмцээний том насны ангилал буюу 10 насны үндсэн ангилалд Б.Эрмүүн хүрэл медаль хүртсэн бол дээд түвшинд өрсөлдсөн Д.Хүслэн аваргын алтан медалийн эзэн болжээ.

Өнөөдөр 11, 12 насны ангилалд Г.Мөнх-Оргил, Б.Итгэлмаа, Б.Биндэръяа нар бусад орны тамирчидтай өрсөлдөх бөгөөд маргааш 400 тамирчны дунд зохиогдох “Absolute Champion” буюу Үнэмлэхүй аваргыг тодруулах аж.

Энэ удаагийн тэмцээнд оролцсон Монгол Улсын бага насны есөн сурагч онгоцны гэнэтийн саатлын улмаас үндсэн ангилалдаа өрсөлдөж чадаагүй юм. Тиймээс тэмцээн эхэлсэн хойно очсон ч зохион байгуулагчид дээд насанд өрсөлдөх зөвшөөрөл өгснөөр манай зургаан настнууд оролцогчдыг гайхшруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж