МАРРАКЕШИЙН ГЭРЭЭГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИНА
“Хараагүй, харааны бэрхшээлтэй болон хэвлэмэл бүтээл унших хязгаарлагдмал чадвартай хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгохыг хөнгөвчлөх тухай” Маррекешийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Энэхүү гэрээний зорилго нь хараагүй, харааны бэрхшээлтэй болон бие махбодийн бэрхшээлийн улмаас ном барих, унших боломжгүй хүмүүст зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардагдахгүйгээр ном, бусад хэвлэмэл бүтээлийг ашиглуулах боломж олгох юм.
Уг гэрээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэгш эрхтэйгээр мэдээлэл олж авах ба тэдний сурч боловсрох эрх нь хүнлэг энэрэнгүй нийгмийн хөгжлийн ёсонд нийцэх юм.
Эх сурвалж: www.zasag.mn