УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2019.06.18/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцлээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрлөлт оруулах төслийг хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, гишүүдээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.НЯмбаатар, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятаь, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Г.Солтан нарын гишүүдийг томилохоор тогтолд тусгажээ. Мөн Үндсэн хуулийн эхийг баригчаар Д.Лүндээжанцанг томилсон юм.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн бэлтгэлийг ажлын хэсгийн ахлагчид даалгаж байгаа бөгөөд тогтоолын төслийг батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэх юм байна. Ингээд тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт, санал хэлээгүй учраас санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 92,3 хувийн саналаар дэмжсэн юм. Ингээд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүллээ.
Мөн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг хэлэлцсэн юм. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан юм. Тэрбээр, Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хасч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг оруулах саналаа байнгын хороонд танилцуулсан юм.
Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ёс зүйн дэд хорооны даргаар ажиллаж байгаад Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Бямбацогтыг томилсонтой холбогдуулан Ёс зүйн дэд хорооны даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэх ёстой. Ёс зүйн дэд хорооны даргыг томилохоос өмнө бүрэлдэхүүнд өөрлөлт оруулах асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэний дараа тус дэд хорооны даргын асуудлыг хэлэлцэх юм байна.
Ингээд Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар санал хурааж, байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн учраас чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүллээ. Ёс зүйн дэд хороо есөн гишүүний бүрэлдэхүүнтэй юм.
Үүгээр байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. Одоо чуулганы хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх юм.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ