АНУ ирэх долоо хоногоос цагаачдыг сая саяар нь улсаасаа гаргана

Хуучирсан мэдээ: 2019.06.18-нд нийтлэгдсэн

АНУ ирэх долоо хоногоос цагаачдыг сая саяар нь улсаасаа гаргана

АНУ ирэх долоо хоногоос цагаачдыг сая саяар нь улсаасаа гаргана

АНУ-ын Дональд Трамп цагаачдын асуудалд маш хатуу бодлого баримтладаг нэгэн. Тэрбээр өчигдөр /2019.06.17/ цагаачдын асуудлыг цэгцлэх “ICE” ажиллагааг эхлүүлэх гэж байгаа тухай мэдэгдлээ. Энэхүү ажиллагааны хүрээнд тус улсад хууль бусаар амьдарч буй сая сая цагаачдыг олж илрүүлэн эх орноосоо хөөн гаргах юм байна.

“Immigration and Customs Enforcement agency” буюу “ICE” нь АНУ-ын засгийн газрын цагаачлал, гаалийн асуудал хариуцсан агентлаг бөгөөд хууль бус цагаачдыг албадан гаргах ажиллагаа ирэх долоо хоногоос эхлэх аж.

Статистик мэдээнд дурдсанаар, тус улсад голдуу Мексик, Төв Америкийн орнуудын иргэдээс бүрдсэн 12 сая орчим хууль бус цагаач амьдардаг байна.

Энэ сарын эхээр АНУ-тай хиллэдэг Мексик улсыг цагаачдын асуудалд хойрго хандаж байна хэмээн буруушааж, хэрэв АНУ руу ирж буй цагаачдын урсгалыг зогсооход хувь нэмрээ оруулахгүй бол Мексикийн бүх бараа бүтээгэхүүнд татвар ногдуулна хэмээн Трамп сүрдүүлсэн билээ.

Трампын уг сүрдүүлгийн дараагаар Мексикийн эрх баригчид АНУ-ын засгийн газартай тохиролцоонд хүрч, Төв Америкийн цагаачдын урсгалыг АНУ-ын хилд хүрэхээс өмнө зогсоох арга хэмжээ авахаар болсон байна. Мөн АНУ-аас албадан гаргасан Төв Америкийн орнуудын хууль бус цагаачдыг Мексик улс өөрийн нутагт хүлээж авахаар болжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж