15-р сургууль мэдээлэл зүйн танхимтай боллоо

Хуучирсан мэдээ: 2015.06.16-нд нийтлэгдсэн

15-р сургууль мэдээлэл зүйн танхимтай боллоо

 
 
Саяхан шинээр ашиглалтан орж нээлтээ хийсэн Их залуу багт байрлах 15-р сурууль мэдээлэл зүйн танхимтай боллоо. Тус танхим сүүлийн үеийн иж бүрэн 20 компьютер болон компьютерын ширээ, проектор, дэлгэц зэргээр бүрэн тоноглогдсон байна. Энэхүү танхимыг Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдвэрлэсэн бөгөөд 26 сая төгрөгөөр “Инсэпшин холдинг” ХХК тендерт шалгаран нийлүүлсэн байна.
 
Нэмж дурьдахад өнгөрөгч 2014 онд Баян-Өндөр сумын ЗДТГ-аас ОНХС-ийн хөрөнгөөр сумандаа хийх ажлыг иргэдээс санал аван хийж эхэлсэн. Энэ санал асуулгаар иргэдийн нэлээдгүй хувь нь хүүхдийн сургалтын орчинг сайжруулах нь зүйтэй хэмээн саналаа өгсөн байна. Иймд Баян-Өндөр сумын ИТХ-аар ОНХС-ийн хөрөнгөөр Сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинг сайжруулахад цөөнгүй ажлыг хийхээр баталсан нь ийнхүү хийгдсээр байна.
 
Эх сурвалж: http://erdenetinfo.mn
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж