Харуулд гарч байсан байлдагч өөрийгөө буудсан уу | News.MN

Харуулд гарч байсан байлдагч өөрийгөө буудсан уу

Харуулд гарч байсан байлдагч өөрийгөө буудсан уу

Харуулд гарч байсан байлдагч өөрийгөө буудсан уу

Энэ сарын эхээр Өмнөговь аймгийн 167 дугаар цэргийн ангид харуулд гарч байсан 19 настай байлдагч Б буудуулсан байж болзошгүй хэрэг гарчээ. Тодруулбал, бууны сум байлдагчийн цээжний баруун хэсгээр нэвт гарсан талаар эх сурвалжууд мэдээлж буй. Хэрэг гарсан даруйд шархадсан байлдагчийг Цэргийн төв эмнэлэгт авчран хэвтүүлэн эмчилж байгаа аж.

Хамгийн ноцтой нь байлдагчийг хэн буудсан нь тодорхойгүй байгаа бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээлснээр харуулд гарч байх үедээ өөрийгөө буудсан байх магадлалтайг эх сурвалж мэдээлэв.

Зэвсэгт хүчний жанжин штабаас энэ талаар тодруулахад “Хэрэг гарсан нь үнэн. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбар өглөө.

Сануулахад, Дорноговь аймгийн Зүүнбаян дах 336 дугаар ангид 19 настай А, Увс аймгийн Баруунтуруун суман дахь Хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж В нар энэ оны нэгдүгээр сард амиа алдсан харамсалтай хэргүүд гарч байсан юм.

Э.АРИУН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-18 202.55.188.46

Байранд л орох гэсэн юм байлгүй дээ, зайлуул. Ухаангүй тѳрд урагшгүй албат нэмэгдэж байгаа нь энэ байх л даа.

Avatar

+-*/ 2019-06-18 49.0.212.97

Сэтгэцийн юмтай биз

Avatar

Зочин 2019-06-18 202.126.88.159

60 тэрбумын сүлжээгээр сайд болсон Н.Энхболдыг тэтгэвэрт гарсан атлаа хууль зөрчиж томилогдсон ЗХЖШ-ын дарга А.Ганбат генерал, удаа дараа хариуцсан анги байгууллагуудад нь гэмт хэрэг зөрчил гарсаар байтал ямар ч арга хэмжээ авдаггүй Хуурай замын цэргийн командлагч Амгаланбаатар генерал, сахилга дэг журмыг хариуцсан ЗХЖШ-ын орлогч дарга Сүхбат генерал, цэрэг татлагыг хариуцлагагүй зохион байгуулсан БХЯ-ны газрын дарга Сайханбаяр генерал нарыг огцруулах ёстой.

Avatar

зочин 2019-06-18 59.153.114.93

арайч дээ. энх цагийн цэрэг өөрийгөө буудах уу. дайны үед олзлогдвол буудах магадлалтай. тэнэг хүн хуурч байгаа аятай хэнийг үнэмшинэ гэж бодвоо. сайн шалгаж тогтоо. энэ салбарын махан толгойт сайдыг дарга нарыг ажлаа хийж чадахгүйг олон хэргүүд гарсаар

Avatar

Малчин 2019-06-18 202.21.127.160

Цэрэг өөрөө, бас цэргийн анги хариуцлагаа хуваах хэрэгтэй. Хэн нэгнийгээ буруутгах нь утгагүй, цэрэг ч нялцгай болсон, цэргийн ангийн дарга нар ч хал нь гаднаа халамж нь дотроо байж чадахаа больсон

Avatar

Хотын залуу 2019-06-18 43.228.131.110

Үнэн. Гурван жилийн цэргүдд гэж хатуужиж ёстой эр хүн болж төлөвшдөг байлаа. Бага дарга нар офицерууд ч сайн ажилладаг байж дээ.

Avatar

Зочин 2019-06-18 202.219.58.33

haha ofitseruud yostoi toohgui haydag baisan. Olon ni teseed hatuujdag l baisan. Bas tesehgui orgoj, ooriigoo buuddag ni ch baisan. Medeelliig ni ter uyd hav dardag baisantai l holbootoigoor medegddeggui baisan bolohoos

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж