Харуулд гарч байсан байлдагч өөрийгөө буудсан уу

Хуучирсан мэдээ: 2019.06.18-нд нийтлэгдсэн

Харуулд гарч байсан байлдагч өөрийгөө буудсан уу

Харуулд гарч байсан байлдагч өөрийгөө буудсан уу

Энэ сарын эхээр Өмнөговь аймгийн 167 дугаар цэргийн ангид харуулд гарч байсан 19 настай байлдагч Б буудуулсан байж болзошгүй хэрэг гарчээ. Тодруулбал, бууны сум байлдагчийн цээжний баруун хэсгээр нэвт гарсан талаар эх сурвалжууд мэдээлж буй. Хэрэг гарсан даруйд шархадсан байлдагчийг Цэргийн төв эмнэлэгт авчран хэвтүүлэн эмчилж байгаа аж.

Хамгийн ноцтой нь байлдагчийг хэн буудсан нь тодорхойгүй байгаа бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээлснээр харуулд гарч байх үедээ өөрийгөө буудсан байх магадлалтайг эх сурвалж мэдээлэв.

Зэвсэгт хүчний жанжин штабаас энэ талаар тодруулахад “Хэрэг гарсан нь үнэн. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбар өглөө.

Сануулахад, Дорноговь аймгийн Зүүнбаян дах 336 дугаар ангид 19 настай А, Увс аймгийн Баруунтуруун суман дахь Хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж В нар энэ оны нэгдүгээр сард амиа алдсан харамсалтай хэргүүд гарч байсан юм.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж