Шөнийн цэнгээний газарт хар тамхи хэрэглэсэн зургаан этгээдийг саатуулав

Хуучирсан мэдээ: 2019.06.18-нд нийтлэгдсэн

Шөнийн цэнгээний газарт хар тамхи хэрэглэсэн зургаан этгээдийг саатуулав

Шөнийн цэнгээний газарт хар тамхи хэрэглэсэн зургаан этгээдийг саатуулав

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар, Нийслэлийн прокурорын газар, эрэлч нохойн алба хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий шөнийн цэнгээний газруудад энэ сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө хяналт шалгалт зохион байгуулжээ. Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эмийн хууль бус хэрэглээтэй тэмцэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх зорилгоор  явуулсан тус шалгалтад зургаан хүн бүдэрчээ.

Учир нь 40 хүнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис шээсээр илрүүлэгч анхан шатны тест тавьж шалгахад, зургаан иргэн мансууруулах бодис хэрэглэсэн нь илэрсэн байна. Улмаар гэмт хэргийн шинжтэй нэг үйлдэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, холбогдох шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж