Хеликобактерийн эсрэг “Эрүүл ходоод” төсөл хэрэгжиж эхэллээ | News.MN

Хеликобактерийн эсрэг “Эрүүл ходоод” төсөл хэрэгжиж эхэллээ

Хеликобактерийн эсрэг “Эрүүл ходоод” төсөл хэрэгжиж эхэллээ

Монгол Эм Импэкс Концерн ходоодны өвчлөл, хорт хавдрын үндсэн шалтгаан болдог хеликобактерийн эсрэг “ЭРҮҮЛ ХОДООД” төсөл санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү төслийн хүрээнд хеликобактерийн эсрэг стандарт эмчилгээг Монголд нэвтрүүлж, эмчилгээний үр дүнг сайжруулах, цаашлаад өвчлөлийг бууруулах юм.

Өнөөдөр Монгол Эм Импэкс Концерн, Мед Импэкс компани “ЭРҮҮЛ ХОДООД” төслийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгуулж гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд Монгол Эм Импэкс Концерн хеликобактерийн эсрэг стандарт эмчилгээ болох ГУДФИЛ / ГУДФИЛ ЛФ болон АМБИС бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд өөрийн салбар эмийн сангуудаар дамжуулан хүргэх бол МЕД ИМПЭКС компани өөрийн нэврүүлж буй хурдан хугацаанд нарийвчилсан аргаар хеликобактерийг тодорхойлох дэвшилтэт технологиор иргэдэд шинжилгээ хийх юм. Ингэснээр Хеликобактерийн халдвараас үүдэлтэй ходоодны өвчлөл, хорт хавдрын эрсдэл буурах таатай нөхцөл бүрдэх юм.

Хеликобактер нь дэлхийн хөгжингүй орны хүн амын 30%, хөгжиж буй орны хүн амын 80-90% д тархсан байдаг байна. Харин манай орны хувьд насан хүрэгсдийн 80%, өсвөр насны эрүүл хүүхдийн 64%, ходоодны шархтай өвчтөний 68% нь хеликобактерийн халдвартай гэсэн судалгаа гарчээ. Хеликобактер нь салс үүсгэгч эдийг гэмтээж, ходоодны ханыг хамгаалах бүрхүүлгүй болгоно. Ходоодны хүчил болон нянгаас ялгарах хорны нөлөөгөөр ходоодны хана цочирч үрэвсэн, улмаар шарх, хавдар үүсгэдэг аюултай юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2019-06-18 103.9.90.53

Төсөл эсвэл санамж бичгийг ууж идэх юм уу, төсөл хэрхэн яаж хэрэгжих талааар ганц үг өгүүлбэр бичихгүй яав даа.

Avatar

Зочин 2019-06-18 202.55.188.46

Санхүүжилт нь нѳгѳѳ Капиталд хадгалуулсан манай тѳрийн 240 тэрбумын шавхруу явж байгаа гэсэн үг үү?

Avatar

Зочин 2019-06-18 203.217.139.225

Эрүүл хүмүүсийн 80% гэснээ ходоодны шархтай хүмүүсийн 68% гэж юу вэ. яаж ойлгох уу.

Avatar

Зочин 2019-06-18 64.119.18.51

Neg l ikh tusul, tegeed khaana, yaaj yamar unetei khedees khediin khoorond shiljilgee avakh geed nariin medeegee oruulaachee setguulchee. Bitgii iim gurildsan buurnukhii medee oruulj baigaach!!!!

Avatar

Зочин 2019-06-18 202.126.88.207

Ямар үнэтэй юм бэ.

Avatar

үжо 2019-06-18 49.0.212.97

Сарангэрэл авгайн шахааны үүд хаалга болно доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж