Хеликобактерийн эсрэг “Эрүүл ходоод” төсөл хэрэгжиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.06.18-нд нийтлэгдсэн

Хеликобактерийн эсрэг “Эрүүл ходоод” төсөл хэрэгжиж эхэллээ

Монгол Эм Импэкс Концерн ходоодны өвчлөл, хорт хавдрын үндсэн шалтгаан болдог хеликобактерийн эсрэг “ЭРҮҮЛ ХОДООД” төсөл санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү төслийн хүрээнд хеликобактерийн эсрэг стандарт эмчилгээг Монголд нэвтрүүлж, эмчилгээний үр дүнг сайжруулах, цаашлаад өвчлөлийг бууруулах юм.

Өнөөдөр Монгол Эм Импэкс Концерн, Мед Импэкс компани “ЭРҮҮЛ ХОДООД” төслийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгуулж гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд Монгол Эм Импэкс Концерн хеликобактерийн эсрэг стандарт эмчилгээ болох ГУДФИЛ / ГУДФИЛ ЛФ болон АМБИС бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд өөрийн салбар эмийн сангуудаар дамжуулан хүргэх бол МЕД ИМПЭКС компани өөрийн нэврүүлж буй хурдан хугацаанд нарийвчилсан аргаар хеликобактерийг тодорхойлох дэвшилтэт технологиор иргэдэд шинжилгээ хийх юм. Ингэснээр Хеликобактерийн халдвараас үүдэлтэй ходоодны өвчлөл, хорт хавдрын эрсдэл буурах таатай нөхцөл бүрдэх юм.

Хеликобактер нь дэлхийн хөгжингүй орны хүн амын 30%, хөгжиж буй орны хүн амын 80-90% д тархсан байдаг байна. Харин манай орны хувьд насан хүрэгсдийн 80%, өсвөр насны эрүүл хүүхдийн 64%, ходоодны шархтай өвчтөний 68% нь хеликобактерийн халдвартай гэсэн судалгаа гарчээ. Хеликобактер нь салс үүсгэгч эдийг гэмтээж, ходоодны ханыг хамгаалах бүрхүүлгүй болгоно. Ходоодны хүчил болон нянгаас ялгарах хорны нөлөөгөөр ходоодны хана цочирч үрэвсэн, улмаар шарх, хавдар үүсгэдэг аюултай юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж