Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн 200 гаруй офицероор бүл нэмлээ

Хуучирсан мэдээ: 2019.06.18-нд нийтлэгдсэн

Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн 200 гаруй офицероор бүл нэмлээ

Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн 200 гаруй офицероор бүл нэмлээ

Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийг “Цагдаа-хууль сахиулах ажил” мэргэжлээр төгссөн төгсөгчдийг ажлын байранд томилох үйл ажиллагаа боллоо.

Цолоо гардан авсан шинэхэн төгсөгчид Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар албан тушаалд томилогдож, тугандаа ёслон, эх орон, ард түмнийхээ амар амгалан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхээ тангараглав.

Ийнхүү Монголын цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн 200 гаруй офицероор бүл нэмлээ. Тэд гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж, хууль сахиулахаар эх орны өнцөг булан бүрийг зорих юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж