Бодибилдинг фитнессийн ууган клуб болох “Хар ирвэс” клубын багш Ш.Амарсайхан эрэлт ихтэй болжээ. Түүний үүсгэн байгуулсан клубээс олон шилдэг тамирчин төрөн гарсан бол өөрөө 2018 онд “Монголын мистер” цол хүртсэн билээ.
Ш.Амарсайхан багш одоо хамгийн үнэтэй дасгалжуулагчдын нэгээр нэрлэгдэж, үйлчлүүлэгч ихтэй болсон байна. Түүний шавь нар дунд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар гээд улс төрийн томчууд бий. Мөн урлаг соёл, спортын алдартнууд ч түүний клубт очдог. Энэ хэрээр Ш.Амарсайхан багшийн үнэ өсөж байна.
Бэлтгэсэн шавынх нь тоо хязгаар алдсан Ш.Амарсайхан багш энэ цаг үеийн шилдэг багш нарын нэг болжээ. Бодибилдинг фитнессийн спортыг Монголд анх орж ирж үед клубээ нээж, олныг чийрэгжүүлсэн тэрбээр өдгөө Монголын топ улстөрчдийн багш болтлоо хөгжиж чадсан байна.
Ч.ШАРХҮҮ