Цагаан тахалтай тэмцэх хуулиа чангаруулъя | News.MN

Цагаан тахалтай тэмцэх хуулиа чангаруулъя

Цагаан тахалтай тэмцэх хуулиа чангаруулъя

Цагаан тахалтай тэмцэх хуулиа чангаруулъя

УИХ 2017 онд Эрүүгийн хуулийг шинэчлэн батлахдаа хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн этгээдэд оноох ялыг хөнгөрүүлсэн нь цагаан тахлаар ашиг хонжоо хайгчдын толгойг илж, золиос нь болсон хүний тоог ихэсгэв үү гэмээр статистик мэдээ хөврөх боллоо.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас гаргасан мэдээгээр, өнгөрсөн жил энэ төрлийн 199 хэрэгт 412 хүн холбогдон шалгагджээ. Тэдний 337 нь эрэгтэй, 75 нь эмэгтэй юм байна. Насны байдлаар авч үзвэл 82,5 хувь нь 18-35 насны залуучууд юм. Ихэнх тохиолдол нь тэд хохирогчид. Бусдын нөлөөнд автаж, хэрэглэж үзээд, алсдаа донтогч болсон тохиолдлууд бишгүй.

Хил гааль нь технологио шинэчлэн дээрх төрлийн бодисыг юунд ч нуусан илрүүлэх боломжтой болсон ч хар тамхи тээвэрлэгчид, борлуулагчид ямар арга ашиглан нэвтрүүлдэг юм, уг бодисыг оруулаад ирснийх нь дараа хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан, борлуулахыг завдаад гардуулсан хэргүүд шилээ даран гарч байна.

Тэр бүү хэл гадаадын хууль хүчний байгууллагатай хамтран ажилласнаар удаа дараа хууль зөрчин хилээр мансууруулах төрлийн бодис оруулж ирдэг байсан гэх этгээдийг  баривчилсан ч өнөөх нь батлан даалтад гарсан тохиолдол ч гарчээ.  Тодруулбал,  Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба энэ сарын эхээр БНХАУ-ын тусгай албадтай хамтарснаар их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис хилээр оруулж ирсэн гэх үндэслэлээр Монгол Улсын иргэн Э.Энхбат нарын гурван иргэнийг баривчлан саатуулсан ч шалгагдаж байгаад батлан даалтад гарчээ.

Баривчилгааг явуулахын өмнө Хар тамхитай тэмцэх газрынхан БНХАУ-аас Монгол Улс руу удаа дараа хар тамхи, мансууруулах төрлийн бодис хууль бусаар нэвтрүүлсэн бүлэг этгээдүүдийн судалгааг хийж, хоёр жилийн турш тандалт судалгааг явуулж, түүнд үндэслэн Э.Энхбат нарыг саатуулсан байдаг.

Үүнээс гадна тээвэрлэхээс бусад тохиолдолд оногдуулдаг ялын зүйчлэлүүд ч УИХ-аас 2017 онд баталсан Эрүүгийн хуулийн хүрээнд зөөлрөөд буй. Тодруулбал, Эрүүгийн шинэ хуулийн 20.7.2-т “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

20.7.3-т “Энэ гэмт хэргийг байнга тогтвортой, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

Харин УИХ-аас баталсан байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 192.2-т “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол 5-аас дээш 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

192.3-т “Энэ хуулийн 192.2-т заасан хэргийг онц их хэмжээгээр, насанд хүрээгүй хүн оролцуулж, онц аюултай гэмт хэрэгтэн, давтан, урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол 10-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байжээ.

Нэг үгээр хэлбэл, 5-8 жилийн ял оноодог байсныг 2-8 жил, 10-15 жилийн ял оноодог байсныг 5-12 жил болгон хөнгөрүүлсэн байгаа нь эндээс харагдана.

Хууль хяналтын байгууллагынхан нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсоноос уу, эсвэл улстөрчдийн хүүхэд хүртэл холбогдсон нь хэргийн зүйлчлэлийг зөөлрүүлэх шалтгаан болсон уу, бүү мэд.

Гэтэл хоёр хөрш болох Хятад, Орост хар тамхитай холбоотой хэрэгт оногдуулах ял чанга хэвээр байна. Тухайлбал, Хятад улсад 50 граммаас дээш хар тамхи тээвэрлэсэн бол цаазаар авах хүртэл ял ногдуулдаг бол ОХУ 20 жил хорих ял оногдуулдаг. Харин Монголд энэ тохиолдолд дээд тал нь 8 жилийн ял сонсоно. Ялын бодлого сул байдаг нь үндэстэн дамнуулан хар тамхи, мансууруулах төрлийн бодис зарж борлуулан ашиг олдог гэмт бүлэглэлийнхэнд  “олз” болдог байхыг ч үгүйсгэхгүй. Өнөөдөр энэ хэрэгт хилийн чанадад дипломат нь, хилийн дотор шүүх, прокурор, ерөнхий боловсролын сургуулийн сурагч, жирэмсэн эмэгтэй гээд холбогдохгүй хүнгүй болж, цар хүрээ нь тэлж байна.

Зарим хуульчид ч энэ талаар байр сууриа илэрхийлэх болсон бөгөөд ялын бодлогыг чангаруулахгүй л бол цагаан тахалтай тэмцэх ажилд ахиц гарахгүй гэдгийг ч онцолж байна.

Засгийн газар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаа мэдэгдсэн. Энэ хүрээнд хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой хууль бус хэрэгт хамаарах заалтуудаа чангаруулахад анхаарахгүй бол цаг алдах тусам Монголын удмын санд аюул нүүрлэж эхэллээ.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

sdjlksdj 2019-06-18 103.10.22.10

Angli chuud MANJI gurniig har tamhiar darj avsan tuuhtei shuu dee

Avatar

Зочин 2019-06-18 122.201.24.90

Яг одоо л нам дарж авах хэрэгтэй. Тэр хуний эрх энэ тэрээ ийм асуудал дээр мартаж сур. Ундэстэнд аюултай бол зарим даварсан хулгайчуудыг шууд устгах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-06-18 202.55.180.203

Эндээс нь Хятадын цагдаад матаад тэнд нь бариулдаг болгочихвол хахууль өгөөд суллагдаж чадахгүй бас тэжээж зардал гаргахгүй амар юм бишүү

Avatar

Зочин 2019-06-18 122.201.24.90

Хятад цагдаа манайх руу орж байгаа юмыг нуд аниад оруулаад байна.Бидний реакцийг харж байна. Биднийг ер нь хэн бэ гэж харж байна. Тор засаг гэж байна уу гэж ажиглаж байна.Айхтар улс юм.

Avatar

Иргэн 2019-06-18 64.119.25.34

Голланд, Канад, Америкт тэр өвс гэгчийг чигь албан ёсоор зөвшөөрсөн байдаг гэсэн. Үүнээс үзэхэд тийм ч айхтар хор хөнөөлтэй юм уу даа

Avatar

Зочин 2019-06-18 202.131.245.243

Тэр Голланд, Канад, Америктаа очиж мансуур. Эргэж битгий ирээрэй.

Avatar

Зочин 2019-06-18 202.131.245.243

Ер нь АСЕМ-аар далимдуулж, аюулгүй байдал хангах нэрийдлээр төрийн болон төрийн өмчит бүх байгуулага руу баахан хулгайч нарыг ТЕГ-ын нэрийн өмнөөс сахал, тарвага, ми, күүрц нар томилсон, томилуулсан. Тэр бууны нохойнууд одоо ч ажлаа хийсээр л байна.

Avatar

zochin 2019-06-18 59.102.106.159

arhi buur 1 nomert yavdiin bnleeshd arihtaigaach mun adil temtseh heregtei medeej har tamhi changa baih ystoi

Avatar

Зочин 2019-06-18 202.70.36.226

Хууль харьцангуй зөөлөн, хэрэгжилт нь сул байгаагаас шалтгаалан манайх хар тамхины дамжин өнгөрүүлэгч, тээвэрлэгч газар болоод байна. Хууль чанга бол аргагүй тойрно шүү дээ.

Avatar

монгол иргэн 2019-06-18 202.131.236.170

Хар тамхинд живсэн Манж улс газрын хөрснөөс арчигдсан байгааг анхаарах цаг болсоныг цөөхөн МОНГОЛЧУУДАД анхааруулж байна.

Avatar

Зочин 2019-06-18 202.70.46.20

Za yahawde huuhduud tataj l baig l dee. Huuli zurchihgui l bol yahaw

Avatar

Зочин 2019-06-18 202.179.27.176

Залуучуудаас гадна дээр нь Төрийн албаныхан Дипломатууд Хар тамхины Наймаанд их идэвхитэй Улс хоорондын Хил дамжсан том Наймаа хийж зөөвөрлөдөг болсон Манай Улс Хар тамхины хэрэг Төрийн өндөр албан тушаалтангуудад Оноох Ял хариуцлага үнэхээр Жулдаж байгаа бүүр сүүлдээ Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн тогтоолоор Ялаас мулталж хэрэгсэхгүй болгож байна

Avatar

Зочин 2019-06-18 202.179.11.230

Zuv bur tsaazaldag boliyo.

Avatar

Зочин 2019-06-18 203.91.115.50

Хятад шиг коммунист Улс биш биздээ, Ардчилсан Улс юм бол ардчилсан зарчмаар шийдмээр байна. Хуулиа чангалаад ямар ч ялгаагүй төрийн албан хаагчид нь авлигажаад улам дордоно. Харин боловсролын системээ сайжруулмаар байна. Багаас нь энэ талаар мэдээлэл өг, хор уршигын талаар тайлбарла. Хүмүүст боловсрох системийг бий болго.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж