Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2019.06.18-нд нийтлэгдсэн

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байна

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байна

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулж Монголын ардчилсан холбооны залуус өнөөдөр “Монголын сэргэн мандал-залуучуудын манлайлал” сэдэвт уулзалтыг Соёлын төв өргөөнд зохион байгуулж байна. Тус уулзалтад нийслэлийн есөн дүүргийн 1200 гаруй залуу “Монголын төлөө” уриа дор нэгджээ.

Уулзалтын эхэнд “Хөсөгтөн” хамтлаг ая дуугаараа бэлэг барилаа. Мөн үйл ажиллагааг нээж, Монголын Ардчилсан холбооны залуусын дэд дарга П. Нүрзэд  үг хэлсэн. Тэрбээр “Монгол хүн бол Монголын үнэт зүйл, Монгол хүн буй байснаар бидний газар нутаг оршин тогтнож байгаа, тиймээс бид өөрсдийн газар нутагтаа эзэн нь байж тэнд манлайллыг бий болгоцгооё” хэмээн уриалсан юм.

“Тэртээ 30 жилийн өмнө Монголын ардчилсан залуучуудын холбоог албан ёсоор байгуулж, олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага бүхий өргөх бичгийг ард түмэнд сонордуулснаар ардчилсан хувьсгал эхэлсэн түүхтэй. Бид байнга шинэ залуусаар цусаа сэлбэж байна. Өнөөдөр бид ардчилсан нийгэмд яаж хувь нэмрээ оруулах, яаж манлайлж нийгэмдээ нөлөөлөх вэ? талаар энэхүү уулзалтыг хийж байна”хэмээн МоАх-ын залуучуудын зөвлөлийн гишүүн Д. Баянмөнх хэлж байв.

Уулзалтын үеэр  Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор академич С.Нарангэрэл “Сайн явах санааных (ёс суртахуун)”, Залуу түүхч, судлаач Ч.Содбилэг “Монголчууд ба залуучууд”, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми “дижитал өрсөлдөх чадвар”, “Татар” хамтлагийн дуучин Д. Мөнхчулуун “Би хэн бэ?” залуусын сонирхлыг татах, тэдэнд үнэ бүхий илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

Реппер Цэцэ ирж уран бүтээлээ хүргэх ба үйл ажиллагааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хамтаар Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж дурсгалын зураг татуулах юм байна.

Б.НОМИНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж