"У.Хүрэлсүх Д.Сарангэрэлийг эрхлүүлмээргүй байна"

Хуучирсан мэдээ: 2019.06.18-нд нийтлэгдсэн

"У.Хүрэлсүх Д.Сарангэрэлийг эрхлүүлмээргүй байна"

"У.Хүрэлсүх Д.Сарангэрэлийг эрхлүүлмээргүй байна"

Сүрьеэгийн халдвар, төрөхийн хүндрэлээс болж олон хүний эрүүл мэнд, амь нас хохирч буй тул Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг хариуцлага хүлээхийг иргэдийн төлөөлөл шаардаж, мэдээлэл хийв. Тэд Д.Сарангэрэл сайдыг огцруулахаар тэмцсэн ч эл арга хэмжээ үр дүнд хүрээгүй тул тэмцлийн өөр хэлбэрт шилжиж, хуулийн байгууллагад өгөхөөр болжээ. Иргэдийн төлөөллөөс Д.Сарангэрэл сайдыг 72 цагийн дотор огцрохгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, улс төрийн суулт хийхээ онцоллоо.

Иргэдийн төлөөлөл Эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн бус, сэтгүүлч мэргэжилтэй хүнээр удирдуулснаас болж сүрьеэгийн халдвар улсын хэмжээнд хяналтаас гарч, төрөхийн хүндрэлээс болж хоёр ээж амиа алдсан гэж үзэж буй юм байна. Энэ бүхэнд салбарын сайд Д.Сарангэрэл олон нийтээс уучлалт гуйж, хариуцлагаа хүлээн албан тушаалаасаа сайн дураараа огцролгүй, эсрэгээрээ тэмбүү өвчин газар авлаа гэж Монгол Улсыг дэлхий нийтэд гутаан доромжилсон учраас ийнхүү тэмцлийн хурц хэлбэрт шилжихээр болсон аж.

“Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” ТББ-ын гишүүн Г.Хажидмаа “Тэмбүү өвчнийг дэлхий нийтэд зарлаж, гадаадад сурч ажиллах гэж байсан олон хүнийг хохироолоо. Сүрьеэ өвчний дуулианыг тэмбүү өвчнөөр л дарлаа. Ёс зүйн өндөр хариуцлагаа хүлээж огцор гэсэн шаардлагаа дахин тавьж байна. Бид Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд огцрох шаардлага хүргүүлсэн ч хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй. Хаалга үүдийг нь сахисан ч гарч ирсэнгүй. Сарын хугацаанд Эрүүл мэндийн яаманд үзэгдээгүй. Тэр хаана байна.

Бид Д.Сарангэрэл сайдыг хайж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ээ, энэ эмэгтэйгээ эрхлүүлмээргүй байна. Тэтгэвэрт нь гарга. Энэ эмэгтэй Төрийн ордонд уйлж байгаад сайдын албан тушаал авсан гэх албан бус мэдээлэл бидэнд ирсэн. Одоо бас л сайдынхаа суудлыг өгөхгүй гэж Д.Сарангэрэл У.Хүрэлсүх сайдад эрхэлж байна шүү дээ. Улс төрийн хариуцлагатай албан тушаал хашиж буй хүн. Гэртээ очиж эрхэл л дээ. Эрхэлдэг, эрхлүүлдэг хүмүүс улс төрөөс холд гэж хэлье” гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
16
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж