Туркменистан улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов өөрийн ганц хүүгээ улсынхаа өмнөд бүсийн Ахал мужийн захирагчаар томилсон тухай Ройтерс мэдээлжээ. Өдгөө 37 настай Сердар Бердымухамедовыг Туркменистаны дараагийн удирдагч болж, эцгээ залгамжлахаар бэлтгэгдэж байгаа хүн гэлцдэг. Гурбангулы Бердымухамедов нэг хүү, гурван охинтой.
Эцэг нь өнгөрсөн нэгдүгээр сард түүнийг Иран, Афганистантай хиллэдэг Ахал мужийн дэд захирагчаар томилж байжээ. Өмнө нь тэрбээр парламентын гишүүн, Гадаад хэргийн дэд сайдын алба хашиж байсан түүхтэй.
Одоо 61 настай Гурбангулы Бердымухамедов 2006 оны арванхоёрдугаар сард Туркменистаны анхны Ерөнхийлөгч Сапармурат Ниязовыг нас барсны дараа түүнийг залгамжилсан юм. Зүүн Азийн Каспийн тэнгистэй хиллэх Туркменистан улс нь өнөөгийн цаг үед маш эрчимтэй хөгжиж буй, хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс юм. Өнөөдөр тус улс нь таван сая хүн амтай бөгөөд байгалийн хий олборлолтоороо дэлхийд дөрөвдүгээрт жагсдаг.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ