Хуульзүйн байнгын хороо завсарлагагүй хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2015.06.16-нд нийтлэгдсэн

Хуульзүйн байнгын хороо завсарлагагүй хуралдаж байна

Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан олон цаг  завсарлага авалгүй  үргэлжилж байна.

Хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн анхны хэлэлцүүлэг,  Ялтан шилжүүлэх тухай  Монгол Улс, Бүгд найрамдах  Казахстан улс  хоорондын гэрээ-ний төсөл, Захиргааны ерөнхий хуулийн  эцсийн хэлэлцүүлэг, Үндсэн хуултийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн хэлэлцэх эсэх,  Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд байна.

Харин одоо  Эрүүгийн хууль болон холбогдох хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж,  Байнгын хороо, Ажлын хэсгээс гарсан саналаар санал хураалт явуулж байна. Гишүүд маш олон саналаар санал хураалт явуулж, асуулт асууж, үг хэлж байгаа учир хуралдаан сунжирсаар байна.  Уг асуудлыг хэлэлцсэний дараа Зөрчлийн  хуулийн  анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Эрүүгийн хууль,  Зөрчлийн хуульд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх процессийн шинжтэй заалтууд орж байгаа учир асуулт, санал их гарч байгаа.

Монгол Улс 2002 онд Эрүүгийн хуулийг баталснаас хойш цаг үеийн тухайн нөхцөл байдал, нийгмийн шаардлагаас шалтгаалан уг хуульд 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь хохирлын хэмжээ болон гэмт хэрэгт тооцох нөхцөл байдлыг тодорхой болгох, шинэ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хуульчлах, олон улсын гэрээ, конвенцид  нийцүүлэх шаардлага тулгарчээ.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж