Голуудын усны түвшин эрс нэмэгдсэнийг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.18-нд нийтлэгдсэн

Голуудын усны түвшин эрс нэмэгдсэнийг анхааруулж байна

Голуудын усны түвшин эрс нэмэгдсэнийг анхааруулж байна

Он гарсаар улсын хэмжээнд зургадугаар сарын 17-ны өдрийн байдлаар зургаан аймгийн найман сум, нийслэлийн нэг дүүрэгт нийт 10 удаагийн усны осол гарч, 12 хүн амь насаа алджээ. Үүний ес нь том хүн бол гурав нь хүүхэд аж.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр, Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Идэр, Буянт голын усны түвшин өмнөх өдрөөс 30-115 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа зэрэг голууд үерийн түвшин 5-55 см даван хүчтэй үерлэж байна.

Цаашид ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж,  жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр байгаа аж. Иймд:

-Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,

-Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.

Э.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж