Дипломатчдын томилгоо ба шалгуур | News.MN

Дипломатчдын томилгоо ба шалгуур

Дипломатчдын томилгоо ба шалгуур

Дипломатчдын томилгоо ба шалгуур

Монголын хоёр дипломатч ХБНГУ-ын Дрезден хотод хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан тухай дуулиан "хуучраагүй" байхад гадаад орнуудад байгаа Монголын ЭСЯ-нд ажиллах дипломат албаны томилгоог Гадаад харилцааны яам саяхан хийсэн дуулиан араас нь залгалаа. Дипломат албанд мэдлэг, ажилласан жил, туршлагаас илүү улстөрчдийн танил тал, ах дүү хамаатан садан томилогддог, энэ нь мэргэжлийн байх ёстой дипломат албаны нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа тухай шүүмжлэл сүүлийн үед хурцаар тавигдаж байна. Үнэндээ, төрийн алба төрлийн алба болсны хамгийн тод жишээ нь дипломат албаны томилгоо.

Ц.Нямдоржийн хүүг Элчин сайдаар, Н.Энхболдын хүү Элчин сайдын зөвлөхөөрөөр томилоход эцгийн нэр нөлөө байв уу, эсвэл үнэхээр дипломат албаны шаардлага, шалгуур хангасан боловсон хүчин мөн учраас томилов уу гэх асуулт тавигдаж буй. Тиймээс ч өнөөдөр дипломат албанд ямар шалгуураар хэн, яаж томилгоо хийдэг нь нийгмийн сонирхсон сэдэв болсон. Элчин сайдуудын хувьд Засгийн газраас санал болгож, УИХ -аас баталж, Ерөнхийлөгч итгэмжилдэг. Харин Ерөнхий консулаас доод албан тушаалтнуудыг хэн, ямар шалгуураар томилдог вэ.

Албан ёсоор бол дипломат албанд ажилтан томилохдоо Гадаад харилцааны яам болон Дипломат төлөөлөгчийн газруудын Хөдөлмөрийн дотоод журмын гуравдугаар зүйлийг баримтлан Төрийн албаны тухай хууль, Дипломат албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн холбогдох журам заавруудад заасан шаардлага тавьдаг аж.

 ТУХАЙЛБАЛ, ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД:

  • Дипломат албан тушаалд томилогдох иргэн нь олон улсын эрх зүй, эдийн засаг, улс төрийн харилцааны онолын зохих бэлтгэлтэй, дадлага туршлагатай, дээд боловсролтой,  хоёр буюу түүнээс дээш гадаад хэлийг шаардлагын түвшинд эзэмшсэн байх бөгөөд нэг нь түгээмэл гадаад хэл байна.
  • Ажлын зайлшгүй шаардлага, онцгой мэргэшил, дадлага туршлагыг харгалзан түгээмэл нэг гадаад хэл эзэмшсэн хүнийг дипломат ажилд томилон ажиллуулж болно.
  • Дипломат албанд орох иргэнийг сонгон авах болзлыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
  • Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төр, засгийн бусад байгууллагатай тохиролцон тодорхой мэргэжлийн төрийн албан хаагчийг тусгайлан бэлтгэж дипломат албанд авч ажиллуулж болно.
  • Дипломат албанд ажиллуулах журмыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заажээ.

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД:

Төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлага:

  • 22.1.1.Монгол Улсын иргэн байх;
  • 22.1.2.дээд боловсролтой байх;
  • 22.1.3.Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;
  • 22.1.4.монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх;
  • 22.1.5.сэтгэцийн өвчин, эмгэггүй байх;
  • 22.1.6.хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх

Төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага:

  • 23.1.Төрийн тусгай албан тушаалд тавих тусгай шаардлагыг холбогдох хуулиар тогтооно.

Эдгээрээс гадна дипломат албаны томилгоонд дараах нэмэлт болзол, шалгууруудыг тавьдаг байна.

  • 1.Монгол улс болон олон улсын нэр хүнд бүхий их сургуулийг олон улсын харилцаа, эрх зүй, эдийн засаг, сэтгүүл зүй болон холбогдох чиглэлээр төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй байх,
  • 2.Хоёроос доошгүй гадаад хэлийг албан ажил явуулах түвшинд эзэмшсэн байх, Түгээмэл хэрэглэгддэг гадаад хэл, эсхүл тухайн томилогдон ажиллах улсын албан ёсны хэлийг албан ажил явуулах шаардлагын түвшинд эзэмшсэн байх /тусгай журмын дагуу түвшинг тогтооно/;
  • 3.Мэдээллийн харилцаа, холбооны сүүлийн үеийн техникийг ашиглах чадвар эзэмшсэн байх, Олон улсын эрх зүй, эдийн засаг, улс төрийн харилцааны талаар зохих мэдлэгтэй байх /тусгай журмын дагуу түвшинг тогтооно/;
  • 4.Сэтгэцийн болон биеийн хувьд эрүүл байх,
  • 5.Ёс зүйн болон сахилгын шийтгэл гаргаж байгаагүй байх,
  • 6.Жолоо барих эрхтэй байх,
  • 7.Төрийн албаны тухай бусад хууль тогтоомжид заасан шаардлагуудыг хангасан байна.
  • 8.Төрийн албанд 5-аас доошгүй жил, үүнээс тухайн салбарт 3-аас доошгүй жил ажилласан байх;
  • 9.Монгол хэл дээр бичиг баримт боловсруулах чадвартай байх
  • 10.Хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх; 4

Дипломат албанд албан хаагчийг байршуулахад дараах зарчим, үе шатыг баримтална:

  • Дипломат албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай Дипломат албанд анх орох иргэдээс авах мэргэшлийн шалгалтын зар болон товын хамт нийтэд зарлан мэдээлнэ,
  • Дипломат албанд анх орох иргэдээс авах мэргэшлийн шалгалтанд тэнцсэн нэр дэвшигчийг онооны дэс дарааллаар дипломат албанд анх орох иргэний нөөцийн жагсаалтанд бүртгэнэ.
  • Ажиллаж буй дипломат албан хаагч болон дипломат албаны нөөцөд бүртгэгдсэн иргэдийн судалгааг ГХЯ-ны хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж, албан тушаалтан хөтөлнө.
  • Дипломат албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд Яамны дипломат ажилтнаас нөхөх боломжгүй бол дипломат албанд анх орох иргэдээс авах мэргэшлийн шалгалтаар нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавигдах онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авна.
  • Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Дипломат албанд анх орох иргэдээс авах мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг атташегийн албан тушаалд нэг жил хүртэлх хугацаагаар туршилтын журмаар авч ажиллуулна. Дээрх хугацаанд тухайн иргэнийг ёслолын алба, төрийн захиргаа болон консулын газарт 3-4 сарын хугацаанд сэлгүүлэн ажиллуулна.
  • Дипломат албанд анх орох иргэдээс авах мэргэшлийн шалгалтад тэнцээгүй, дипломат албаны нөөцөд ороогүй иргэнийг төрийн захиргааны, эсвэл төрийн үйлчилгээний ангиллаар авч ажиллуулан, дипломат албан тушаалыг орлуулан гүйцэтгүүлэхгүй.

Энэ мэт хууль дүрэм, шалгуур, шаардлагыг хангасан хүмүүсийг дипломат албан томилдог. Гэхдээ ТЕГ болон БХЯ-ны ажилтнуудыг томилох асуудалд Гадаад харилцааны сайд оролцох эрхгүй, зөвхөн гарын үсэг зурж албажуулдаг гэдгийг салбарын яамны зүгээс өгч байна. Гадаадад дипломат албанд томилж буй ажилтнуудаа ТЕГ, БХЯ дээр шаардлагуудыг үндэслэхээс гадна тухайн байгууллагын дотоодын журмаар шалгаж томилдог аж.  Байгууллагын дотоод журам болоод Төрийн албаны тухай, Дипломат албаны тухай хуулийн шалгууруудыг хэн, хэрхэн давсан нь харин сонирхол  татахуйц сэдэв мөн юм. Өөрөөр хэлбэл, гадаадад ажиллаж буй дипломатуудын томилгоог Гадаад харилцааны сайд дангаараа толгой мэдэн томилдоггүй гэсэн үг.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-18 64.119.20.173

тэр энхболдын одмөнх -монголсхэлгүй амьтан бн лээ. Эцгийн нэрээр хурдан днвшиж баына. Чанга л унах бхдаа гэмээр залуу

Avatar

Монгол хэл 2019-06-18 59.153.115.253

Чам шиг монгол хэлгүй амьтан байна л даа.

Avatar

Zochin 2019-06-18 86.16.255.77

Mongoldoo etsegiin nereer alban tushaal devsheed ajillaad baij boldogiin baij,gadaad ruu garaad gologdood,tsaad ulsuud n huleej avahgui dee, Bayar,Hurts hoyor shig huugduud ireh biz.

Avatar

Зочин 2019-06-18 202.131.245.243

Ер нь АСЕМ-аар далимдуулж, аюулгүй байдал хангах нэрийдлээр төрийн болон төрийн өмчит бүх байгуулага руу баахан хулгайч нарыг ТЕГ-ын нэрийн өмнөөс тарвага, ми, күүрц нар томилсон, томилуулсан. Тэр бууны нохойнууд одоо ч ажлаа хийсээр л байна.

Avatar

Зочин 2019-06-18 175.38.211.239

ДИПЛОМАТ АЛБАНЫ ШАЛГУУР ШУДАРГА БӨГӨӨД ЧАНГА БАЙХ ХЭРЭГТЭЙ! ОДООНЫ ДИПЛОМАТУУД АЖЛАА МАШ МУУ ХИЙЖ БАЙНА… АЖЛАА БИШ АМЬЖИРГААГАА Л АМЖУУЛДАГ ЮМ БАЙНА

Avatar

Зочин 2019-06-18 202.126.89.189

2.Хоёроос доошгүй гадаад хэлийг албан ажил явуулах түвшинд эзэмшсэн байх, Түгээмэл хэрэглэгддэг гадаад хэл, эсхүл тухайн томилогдон ажиллах улсын албан ёсны хэлийг албан ажил явуулах шаардлагын түвшинд эзэмшсэн байх /тусгай журмын дагуу түвшинг тогтооно/; ИЙМ ЗААЛТ БАЙХАД ТОМИЛОГДОЖ БАЙГАА ДИПЛОМАТ ГЭЭД БАЙГАА НӨХДҮҮДИЙН 70 ХУВЬ НЬ ХЭЛ
ХЭЛНИЙ МЭДЛЭГ БАЙХГҮЙ БАЙГАА ГЭЭД БАЙГАА НӨХДҮҮД НЬ ЯРИАНЫ ЖААХАН МЭДЛЭГТЭЙ ЮУН АЛБАН АЖИЛ ЯВУУЛАХ ӨРӨВДӨЛТЭЙ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Bold o 2019-06-18 223.62.212.41

Naad Nyamdorj chini daanch Jenkood jigteihen sain bolston Jenkoog muu heluulehgui bsiin buur gaihaad bsan chini dotoroo iim alsiin bodoltoi nali nali geed bsan bn shuu dee .eronhiilogch yu gej horig tavih ve dee

Avatar

Bathurel 2019-06-18 112.72.11.119

Huzuugui novshiin tomilson novshnyyd l hel am tatalj bga sh de jishee ni ylan udeed konsyl hiij bga Chadraabal gej nohor orsoor A ch bhgui nohor tomligdood l yavsan Hovdiin Zereg symiin zasag darga baisan nohor

Avatar

zochin 2019-06-18 119.40.98.162

Ц.Нямдоржийн хүүг Элчин сайдаар, Н.Энхболдын хүү Элчин сайдын зөвлөхөөрөөр томилоход эцгийн нэр нөлөө байсан.

Avatar

Зочин 2019-06-18 103.26.194.145

Enkhboldiin huu bol programmist mergejiltei gadaad hariltsaanaas tes hundlun, huuliin shaardlaga hangahgui hun. Suuld strayer ch biluu spyaer ch biluu Virginia-d bdag jinhene hogiin surguuliig turiin sangaar zeeleer tugssun. Yamar ch shalguur ner hund bhgui dampuu surguuli bii za tendhiin mglchuud bol medne dee. Aav ni mergejliin hun geed l nud tsavchihgui hudlaa shaagaad bdag. Deerh medeelliig huviin hergees ni uzej bolno shuu mongolchuudaa.

Avatar

иргэн 2019-06-18 150.129.140.90

энэ цогтбаатарыг огцруулах хэрэгтэй. гадаадад ийм байдаг гэж ярьдаг улс төрчид одоо яах ёстой вэ.японд бол аль хэдийн өөрөө огцорсон байгаа ш дээ.монгол улсын нэр төртэй холбоотой асар том гэмт хэрэг байна.хариуцлага тооцож чадахгүй бол нөгөө шодрогос ярьдаг хүрэлсүх улсын их хулгайн таван гишүүн нар бол хоосон чалчигч нэр төр хөөцөлдөж төрд шургалсан өөдгүй новшнууд байна шүү

Avatar

Иргэн 2019-06-18 195.192.120.131

Нэр дурдсан хүмүүс бол гайгүй л залуучууд даа. Гэхдээ мэнгэтийн хүү эвдэрч байгаа.

Avatar

Зочин 2019-06-18 202.131.245.243

Танай сайтын эзэн элбэгдорж ямар шалгуураар хэнийг хаана томилж байсан юм бэ, Б.БАТ аа?

Avatar

Зочин 2019-06-18 178.196.87.18

bitgii gutsoo umhii durvudiin sheesee

Avatar

Зочин 2019-06-18 202.131.245.243

тарвага дуугай бай

Avatar

zochin 2019-06-18 122.201.23.226

yugii ni horig tavidagiin. yamandaa ochnoon jil hariutslagatai ajil hashsan turshlagatai l humuus baigaa sh de. harin ch etsgiinhee neriig muugaar duuduulah yum hiihgui bolov uu

Avatar

Зочин 2019-06-18 202.126.88.172

Ерөнхийлөгч хориг тавих байлгүйдээ. Эсвэл шинэ манан үүссэн байж ч магад. Харж л байя

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж