Зэрлэг адууны дөрвөн гүү маргааш Монголд ирнэ | News.MN

Зэрлэг адууны дөрвөн гүү маргааш Монголд ирнэ

Зэрлэг адууны дөрвөн гүү маргааш Монголд ирнэ

Зэрлэг адууны дөрвөн гүү маргааш Монголд ирнэ

Зургадугаар сарын 19-ний Лхагва гаригт Ховд аймгийн Булган сумын нисэх буудалд Пржевальский адууны дөрвөн гүү Бүгд Найрамдах Чех улсын Цэргийн агаарын хөлгөөр тээвэрлэгдэн газардах юм. Энэхүү ес дэх удаагийн тээвэрлэлтэд Прагийн амьтны хүрээлэнд зочилж буй нийт зочдын санхүүгийн хувь нэмэр багтжээ.

Нэн ховордож байгаа амьтны төрлийг хамгаалах салбар дахь Чех болон Монголын экспертүүдийн хамтын ажиллагааны ачаар жил бүр дархан цаазат Говийн Б бүс дэх тахийн тоо өсөж байна. Монгол Улс руу Европын амьтны хүрээлэнгүүдээс энэ жилийн тээвэрлэлттэй нийт 35 адууг сэргээн нутагшуулаад байна.

Прагийн амьтны хүрээлэн Говийн Их Дархан цаазат газрын Б хэсэг дэх байгаль хамгаалагчдад шинэ бартаат замын тээврийн хэрэгсэл болон мотоцикл хүлээлгэн өгөх аж. Энэ жилийн тээвэрлэлт эхлэхээс өмнө “Монголоос илгээх ил захидал” хэмээх санхүүгийн дэмжлэг авах аян зохион байгуулсан нь Чехийн иргэдийн анхаарлыг ихээхэн татжээ.

Аянд нэгдсэн хүн бүрт Монгол дахь багийн гишүүд гарын үсэгтэй ил захидал илгээх бөгөөд орлого нь Монгол Улсад нэн ховордоод буйгаа бусад амьтад болох мазаалай, бөхөн болон хавтгай зэргийг хамгаалах санд орох юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уриалга 2019-06-18 66.181.180.194

Монголчуудаа,
Чехийн ах дүү ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэхээ мартав аа

Avatar

Уриалга 2019-06-18 66.181.180.194

Монголчууд аа,
Ах дүү Чехүүдэд чин сэтгэлийн талархлаа илэрхийлэхээ мартав аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж