“Азийн урлагийн их наадам”-ын шилдгүүд тодорчээ | News.MN

“Азийн урлагийн их наадам”-ын шилдгүүд тодорчээ

“Азийн урлагийн их наадам”-ын шилдгүүд тодорчээ

“Азийн урлагийн их наадам”-ын шилдгүүд тодорчээ

“Азийн ардын урлагийн их наадам” анх удаа Монгол Улсад болж, энэ сарын 16-нд шилдгүүдээ тодруулав. Таван өдөр үргэлжилсэн Азийн язгуур урлагийн наадмын “Гран при” шагналыг Дорнод аймгийн театрын уран бүтээлчид хүртсэн бол дэд байрт БНСУ-ын уран бүтээлч, гутгаар байрт Өвөрмонголын уран бүтээлчид шалгарсан байна. Тус наадмын язгуур урлагийн төрөлд “Алтай” хамтлаг тэргүүн байр эзэлжээ.

Энэхүү наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Франц, Турк, Энэтхэг, ОХУ-ын Буриад, Тува зэрэг 12 орны 200 гаруй ардын авьяастан оролцож, Монгол орны соёлын их өвтэй танилцсан байна. “Азийн ардын урлагийн их наадам”-ыг Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүж, авьяасаараа шалгарсан ардын авьяастнуудад 1000-4000 еврогийн шагнал хүртээжээ.

Улаанбаатар хотод анх удаагаа зохион байгуулагдсан энэхүү наадмын хүрээнд “Соёл урлаг-Үндэсний дархлаа” хүндэтгэлийн тоглолт, Ардын урлагийн фестиваль, шилдэг оролцогчдын нэгдсэн тоглолтууд болж, олны сонирхлыг ихэд татсан байна.

Э.ШАРХҮҮ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж