АНУ, Ираны хооронд нөхцөл байдал сайнгүй байгаатай холбоотой сүүлийн үед АНУ Ойрх Дорнодод цэрэг зэвсгийн хүчээ зузаатгаж эхлээд байгаа билээ. Өнгөрсөн сард л гэхэд “USS Abraham Lincoln” нисэх онгоц тээвэрлэгчийг цохилтын бүрэн бүрэлдэхүүний хамт, бөмбөгдөгч болон сөнөөгч нисэх онгоцууд, агаарын довтолгооноос хамгаалах “Patriot” систем, олон мянган цэрэг илгээсэн.
Пентагон өчигдөр /2019.06.17/ Персийн булан руу дахин 1000 цэрэг нэмж илгээж байгаагаа зарлалаа. Өнгөрсөн долоо хоногт газрын тос тээвэрлэгч хоёр хөлөг Оманы буланд явж байгаад халдлагад өртсөнд АНУ Ираныг буруутгасны улмаас цэргийн хүчээ нэмж байж магадгүй аж. Харин Ираны зүгээс уг халдлагыг үйлдээгүй гэж мэдэгдсээр байгаа юм. Ираны Гадаад хэргийн сайд дээрх халдлагад Иранд дайсагнасан бүлэглэл буруутай гэж сэрдэж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: XINHUA
Холбоотой мэдээ