БНХАУ-аас Монгол Улс руу удаа дараа хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлсэн гэх бүлэг этгээдүүдийн судалгааг Хар тамхитай тэмцэх газраас гарган, хоёр жилийн турш тандалт судалгаа явуулжээ. БНХАУ-ын талаас Монгол Улсын иргэд ээлжит тээвэрлэлт хийсэн гэх мэдээллийг ирүүлсэн байна.
Энэхүү мэдээллийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас энэ сарын эхээр БНХАУ-ын тусгай албадтай хамтран тусгай ажиллагаа явуулжээ. Шалгалтын явцад урд хөршөөс их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис хилээр оруулж ирсэн хэрэгт сэжиглэн Монгол Улсын иргэн “шар” хочит Э.Энхбат нарын гурван иргэнийг саатуулсан байна.
Дээрх гурван этгээдийг Э.Энхбатын гэрээс баривчилжээ. “Шар хочит” Э.Энхбат нь шүүхээс гурван удаа ял шийтгүүлж байсан аж. Баривчилгааны үеэр дээрх этгээдүүд нь цагдаагийн алба хаагчийн амь, биед халдахыг завдсан учир цагдан хорьжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ