УИХ-ын дарга “том” байлаа | News.MN

УИХ-ын дарга “том” байлаа

УИХ-ын дарга “том” байлаа

УИХ-ын дарга “том” байлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр анх удаа хэвлэлд, ингэхдээ олон сэтгүүлчдийн өмнө том асуудлаар “ил” гарав. Томилогдсоноосоо хойш нэг ч удаа хэвлэлд ярилцлага өгөөгүй тэрбээр эцэг хууль гэгддэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр телевизүүдийн сэтгүүлчдэд “байцаагдав”.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн баг, бүрдүүлэлт, намуудын төлөөлөл, хөндлөнгийн судлаачид гээд сайн багтай. Тиймдээ ч тэр том байж, УИХ-аар батлах гэж байгаа хуулиа сэтгүүлчдээс хамгаалж чадлаа. Мэдээж энэ бол зөвхөн эхний алхам. Цаашид УИХ-ын даргад олон иргэд, улс төрийн намууд, хувь улстөрчид, Ерөнхийлөгч, намын нөхөд гээд олон даваатай тэр тулна. Харин тэр бүр дээр бүдрэхгүй, удаан ярьсан Үндсэн хуулийн өөрчлөлтөө хамгаалж чадах болов уу. Түүнд давах, туулах олон улс төрийн сорилго, шантааж бий гэдгийг сануулах нь илүүц биз ээ. Хамгийн чухал нь ард иргэдийн хүсч буй тогтолцооны, хариуцлагын, ёс зүйн шинэчлэлийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийж чадах уу гэдэг нь энэ зун өрнөх улс төрийн гол сэдэв байх болов уу.

Сүүлийн 20 жил ярьсан, судалсан, боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг энэ удаагийн парламент гардан авч батлахаар зэхэж байна. Г.Занданшатарын толгойлсон УИХ энэ удаад үнэмлэхүй олон буюу 65-уулаа байгаа, 2000 оны дордохын долоон өөрчлөлтийг давтахгүй байх том үүрэг, даалгавар, хариуцлагаа том дугарч байгаа шигээ хамгаалж чадах уу.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-06-18 103.212.116.194

нэмэлт өөрчлөлтөөр хариуцлагагүй УИХ-гишүүн, ерөнхийлөгч, сайдаа эргүүлж татдаг байхыг оруулахгүй бол Үндсэн хуулийн өөрлөлт гэх үү? хүүхдээс ч дор хуурчихийн

Avatar

Иргэн 2019-06-18 202.179.27.27

ЗАНДАН ШАТАР ГЭДЭГ ЭРГҮҮ ГАЦАА НӨХРИЙН ЯРЬСАН ЯРИАГ ЁРӨӨСӨӨ ОЙЛГОСОНГҮЙ.УЛС ТӨРИЙН НЭГ НАМ ДАНГААРАА ЭЦЭГ ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ НЬ БУРУУ Ш ДЭЭ.

Avatar

Шударгуу иргэн 2019-06-18 49.0.212.97

Энэ их хурал бол 1992 оноос хойших МУ-ын түүхэнд хамгийн муу нүдний булай их хурал тул тарах ёстой болохоос бус уулгалан хүч түрж эцэг хуулиа засах ёс суртахууны эрхгүй!

Avatar

зочин 2019-06-18 103.111.68.3

Ашиг сонирхлын зөрчилтэй хүн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийнэ гэхээр гайхаж бна. Мэргэжлийн бус эгчийгээ албан тушаалаа ашиглаж төрийн албанд оруулж төрийн ажлыг цалгардуулж байгаа, ичих булчирхайгүй хүн ийм өөрчилт хийнэ гэхэд сонин байгаа биз. Ядахдаа эгч нь ичих булчирхайтай баймаар юм даа. Бүүр хоёулаа ичих булчирхай байхгүйг яаана. Төрийг удирдаж яваа их хурлын дарга та ичдэггүй юм аа гэхэд сэтгэл зовох юм бна уу?

Avatar

Занданшатарын төрсөн эгч үү ??? 2019-06-18 103.57.95.98

Нисэхэд оруулсан уу ??

Avatar

до 2019-06-18 77.236.229.37

Үндсэн хуулийг өөрчлөхийг Монголын нийгэм шаардаж байна, одоо хийх цаг шүү өөр боломж ойрд гарахгүй

Avatar

зочин 2019-06-18 66.181.184.242

хийх цаг нь болсоон хө дэмжиж байна. өөр хэн ч хэзээ ч хийхгүй учир одоо л хийх цаг

Avatar

mgl 2019-06-18 202.179.11.230

Bag bolj ajillaj baij l amjilt gargana. Tun sain baina lee. Gehdee zarim neg zurchultei zuil baina lee. heleltsuulgeer zasagdah baih. Amjilt husye.

Avatar

Зочин 2019-06-18 202.9.42.3

Топорын цэрэг Зандка

Avatar

Зочин 2019-06-18 178.62.121.175

shuugch shuuhtei holbootoi uurchlultuudtei uneheer sanal niilj baigaa zagtnasan gazar maijsan met l bolloo

Avatar

Зочин 2019-06-18 178.62.121.175

turiin gargasan shiidwertei anh udaagaa l sanal niilj baina odoo l owoo zuw yumaa hiih gej bainadaa

Avatar

Зочин 2019-06-18 178.62.121.175

Шинэ засгийн хийх ёстой ажлуудын хамгийн том нь энэ шүү өөрчлөлт хэрэггүй гээд байгаа нөхдүүдийг ерөөсөө ойлгохгүй юм энэ хуулийн юу нь сайхан гээд эсэргүүцээд байгаа юм болдоо

Avatar

Зочин 2019-06-18 206.189.128.124

shine zasag garsanaas l hoish uls turtei post bolgonii door huulia shinechlii gej bichij olon ch huntei margasan ashgui neg yum uurchlult yawagdah ni

Avatar

Зочин 2019-06-18 178.32.227.14

Угаасаа 1 юм хийх гэхээр муулах хүмүүс мундахгүй шүү тиймээс хурдан өөрчлөлт шинэчлэл хий. Энэ засаг өмнөх засгуудаас дээр гэдгээ батлах жил хүрэхгүй хугацаа байна

Avatar

Зочин 2019-06-18 162.243.166.138

neeree uneheer l bolj butehgui baina shuudee uurchluud uzeh l heregtei gej bodoj bainadaa

Avatar

Зочин 2019-06-18 162.243.166.138

Өөрчлөлт хийх хэрэгтэй энэ үед л зоригтой хөдлөх хэрэгтэй зарим шинчлэлүүд үнэхээр хэрэгтэй байна. Өөрчлөлт хийх үү гэх бус юун дээрээ анхаарах уу гэдгээ санал асууж болно угаасаа өөрчлөлт ус агаар мэт хэрэгтэй байна

Avatar

Зочин 2019-06-18 202.131.244.242

ungursun 20 shahuu jil ene huuliin zarim hesguud mongolchuudad tohirohgui gedgiig nudeer harj biyeer mederleeshdee uurchluj uzeh heregtei erdemten uls tur sudlaachid bugd hamtran olon jiliin hudulmur yum chin yawch umnuhuusuu dordono gej bhgui harin ch eeltei baihaa UURCHLUHIIG DEMJIJ BAINA

Avatar

Зочин 2019-06-18 202.179.27.6

Haraat bus shuuh zasaglaltai boloyo gevel shuugchidiig bas songuuliar songodog bolgoh heregtei

Avatar

Зочин 2019-06-18 202.179.27.6

Zovhon sum duurgiin zasag dargaas gadna hotiin dargiig tuhain hotiin ard irged oorsdoo songodog bolgoh heregtei.

Avatar

Зочин 2019-06-18 202.179.26.206

Үндсэн хуулийн өөрчлөлт бол энэ парламентаас хүлээх хамгийн том хүлээлт. Хурдан батал. Төрийн залгамж чанарыг хадгалахад чиглсэн заалтуудыг л маш сайн тусгаж өгмөөр санагддаг. 4 жил тутамд хөгжлийн бодлого, төрийн бодлогоо тэр чигт нь өөрчлөөд байдгийг болиулж, тогтвортой байдлыг бий болгож чадвал тэр цагт хөгжил ирнэ.

Avatar

иргзн 2019-06-18 202.179.27.176

Ард иргэдээсээ Асуудаггүй тэднийгээ Хүлээн зөвшөөрдөггүй юм бол Төр гэж байгаад яадаг юм угаасаа ч Хууль завхаруулдаг Төрийн түшээдээр яах ч юм билээ Тэгээд ч ҮХ-нд өөрчлөлт хийлээ гээд Иргэдийн амьдрал сайжирах уу

Avatar

Зочин 2019-06-18 162.243.166.138

bolj butehgui baigaa zuilee zasna hiigeegui baihad chi ingeed yahawdee uurchlult hiigeed uzeh l heregtei daraa ni hartsgaay ugaasaa bolohgui baigaa huuliig uurchluh l heregtei

Avatar

Занданшатарын бувар бувар хийсэн яриаг ерөөсөө ойлгохгүй юм 2019-06-18 103.57.95.98

ЯАХ ВЭ ??

Avatar

Билэг 2019-06-18 150.129.143.126

Хурдан батал. Ард иргэдээс асууна гээд байх юм. Жирийн иргэд юу мэддэг юм. Эрдэмтэн, мэргэд, судлаачид нь олон жил судлаад боловсруулаад байгаа асуудлыг хурдан шийдэх нь зөв байхаа.

Avatar

монгол инженер 2019-06-18 150.129.141.46

Монгол улсын дөрөв дэх үндсэн хууль энэ 30 жилд эх орны хөгжлийн ямар зорилтыг шийдсэн ямрыг шийдээгүй зэрэгт үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй. монгол орон тусгаар тогтносон, социализмын материал техникийн бааз байгуулсан, бүх нийтээр боловсролтой болсон, нэгдэлжих хөдөлгөөн ялсан эх орны дайны жилүүдэд эх орноо хамгаалсан гээд нийгмийн олон асуудлыг үндсэн хуулиар шийдсээр ирсэн. Хэрэв одоо мөрдөж байгаа үндсэн хууль шилжилтийн хууль байсан юм бол ирэх 20 жилд монгол орон яаж хөгжих вэ????

Avatar

Зочин 2019-06-18 202.131.230.50

МА/Х/Н-ы машин ҮНДСЭН ХУУЛИАР ӨҮҮ ОРОЛД!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Батый 2019-06-18 202.131.230.50

МХ/Х/Н-ы машин ҮНДСЭН ХУУЛИАР ӨҮҮ ОРОЛД!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж