УИХ-ын дарга “том” байлаа

Хуучирсан мэдээ: 2019.06.18-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга “том” байлаа

УИХ-ын дарга “том” байлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр анх удаа хэвлэлд, ингэхдээ олон сэтгүүлчдийн өмнө том асуудлаар “ил” гарав. Томилогдсоноосоо хойш нэг ч удаа хэвлэлд ярилцлага өгөөгүй тэрбээр эцэг хууль гэгддэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр телевизүүдийн сэтгүүлчдэд “байцаагдав”.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн баг, бүрдүүлэлт, намуудын төлөөлөл, хөндлөнгийн судлаачид гээд сайн багтай. Тиймдээ ч тэр том байж, УИХ-аар батлах гэж байгаа хуулиа сэтгүүлчдээс хамгаалж чадлаа. Мэдээж энэ бол зөвхөн эхний алхам. Цаашид УИХ-ын даргад олон иргэд, улс төрийн намууд, хувь улстөрчид, Ерөнхийлөгч, намын нөхөд гээд олон даваатай тэр тулна. Харин тэр бүр дээр бүдрэхгүй, удаан ярьсан Үндсэн хуулийн өөрчлөлтөө хамгаалж чадах болов уу. Түүнд давах, туулах олон улс төрийн сорилго, шантааж бий гэдгийг сануулах нь илүүц биз ээ. Хамгийн чухал нь ард иргэдийн хүсч буй тогтолцооны, хариуцлагын, ёс зүйн шинэчлэлийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийж чадах уу гэдэг нь энэ зун өрнөх улс төрийн гол сэдэв байх болов уу.

Сүүлийн 20 жил ярьсан, судалсан, боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг энэ удаагийн парламент гардан авч батлахаар зэхэж байна. Г.Занданшатарын толгойлсон УИХ энэ удаад үнэмлэхүй олон буюу 65-уулаа байгаа, 2000 оны дордохын долоон өөрчлөлтийг давтахгүй байх том үүрэг, даалгавар, хариуцлагаа том дугарч байгаа шигээ хамгаалж чадах уу.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж